Олны танил

Трансжендер Солонго найз залуугаасаа салжээ

Элит гэр бүлээс гаралтай, МУИС-ийг эрэгтэй байдлаар дүүргэсэн, нэг үе ФМ радиод хөтлөгч хийж байсан, 4 жилийн өмнөөс хүйсээ солиулж, эмэгтэй байдлаар амьдрах болсон Трансжендер мисс Солонгийг хүмүүс мэдэх биз. 60 гарсан насандаа хүйсээ солиулаад жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэгддэг Ганбууш буюу Н.Ган-Одоос илүүтэй олны анхааралд өртөж, гоо сайхнаараа гайхуулж яваа хүн бол Б.Солонго. Маркетинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг. Түүний найз залуугийн тухай олон мэдээлэл байдаг. Тухайлбал Японы нэгэн томоохон компанийн захирал бөгөөд байнга гадаадад уулзаж болздог сурагтай байсан. Тэгвэл Трансжендер Солонго найз залуугаасаа салж буй тухайгаа өөрийн цэйсбүүк хаягтаа нийтэлжээ. Тэрбээр “… Өдийг хүртэл бүх цаг хугацаанд хамт байсанд баярлалаа… Шантрахад минь тэнхээтэй байлгах гэсэн чинийхээ Солонго байхыг хичээсэн. Найз залуугаа бусдын нүднээс хол байлгах гэж нам жим байсан. Мөнхийн гадаадад уулзаж болзсон сэтгэлээ нуух гэж юу байх билээ… Бусдын хэл амыг чамаасаа хол байлгах гэж салсан нь зөв мэт. Сайн найз зөвлөгч минь байгаарай…” гэжээ.

Б.Янжка

Эх сурвалж:Factnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close