Фото

Д.Мурат гишүүний хохирогч гэх эмэгтэйн зураг олон нийтэд ил болжээ

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой бусдыг садар самуунд уруу татсан гэх хэрэг олны анхаарлын төвд байгаа.

Тодруулбал Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж, өөрийн ичимдэг эрхтнийхээ зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай дуулиан юм.

Түүнчлэн түүний эл үйлдлийг олон нийтэд мэдээлнэ гэсний төлөө эмэгтэйг хэл амаар доромжлон, зодсон гэх мэдээлэл гараад байгаа.Тэгвэл Д.Мурат гишүүний хохирогч гэх эмэгтэйн Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Ёс зүйн дээд хороонд гаргасан гомдол мөн тус асуудалтай холбоотой зурагнуудыг дэлгэж байна.

Сүүлийн хэдэн сар төрийн өндөрлөгт заларсан залуухан гишүүний хүчингийн хэргийн талаарх дуулиан намжаагүй байтал энэ удаа дахин нэг гишүүн бусдыг садар самуунд уруу татсан хэрэгт нэр холбогдлоо. Д.Мурат 2016 онд Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон гишүүн хүн. Ийнхүү УИХ-ийн гишүүн хүн, тэр дундаа Баян-Өлгийчүүдийн нэр сүрийг бодолгүй садар самуунтай нэр холбогдож байгаа нь төрийн өндөрлөгүүдэд баймгүй ёс зүйн асуудал.

Хохирогч бүсгүйн хувьд өөрт нь хандаж доромжилсон Д.Мурат гишүүний дээрх зохисгүй үйлдлийг шалгуулахаар хууль шүүхийн байгууллагад хандсан ч одоо болтол шалгаж, шийдэж өгөхгүй асуудлыг цалгардуулсаар байгаа гэнэ.

Эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барьж эмэгтэйчүүдийн эрхэнд халдан, тэднийг зүгээр л зугаагаа болгох хэрэгсэл мэт хандан “толгойгоо захирч чадахаа байсан”, УИХ-ын гишүүн хүнд баймгүй ёсзүйгүй үйлдэл гаргасан Д.Мурат мэтийн УИХ-ын гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох вэ? Ингээд БАХЫТГҮЛ бүсгүйн олон нийтийн сүлжээнд тавьсан зургуудаас хүргэж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close