Олны танил

”UB comedy”-ийн Идэрээ тайзнаас хөөгдөв

Сүүлийн хоёр жилийн турш эрчээ аваад буй “UB Comedy”-ийн залуус тун эрэлттэй байх болсон.  Stand Up Comedy буюу үзэгчтэйгээ амьд харьцаа үүсгэн тайзнаа ганцаараа элэглэл хийдэг энэхүү хошин шогийн төрөл сүүлийн үед чамгүй шүүмжлэлд өртөөд буй. Бэлхүүснээс доогуур сэдвээр хэтэрхий их ярьж байна хэмээн залуусыг шүүмжлэх болсон бөгөөд “UB Comedy”-ийн залуус дундаас хамгийн дориун нь хэмээн нэрлэгддэг Идэр-Од нэгэн шинэ жилийн арга хэмжээний үеэр тайзнаас хөөгджээ. Түүнийг комеди хийж эхлэх үед үзэгчид баяртайгаар хүлээж авсан ч сүүлрүүгээ уурсаж Идэрээгийн зүг эсэргүүцлийн үгс чулуудан улмаар тайзнаас буухыг шаарджээ.Тус танхимд байсан хүмүүс үнэхээр комеди урлагийг ойлгосонгүй юу? эсвэл Идэрээ комеди хийж чадсангүй юу? ямартай ч ийнхүү тайзаа орхин буужээ.

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : Factnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close