Олны танил

УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТЫН ЁС БУС МЕССЕЖҮҮДИЙГ ОРЧУУЛГАТАЙ НИЙТЭЛЖ БАЙНА – МЕССЕЖ ЦУВРАЛ 1

УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл гэх Казах эмэгтэйг утсаар дарамталж, доромжилж, зодож, чатаар нь өөрийн бэлэг эрхтний зургуудаа явуулж хоёр жил орчим сэтгэл санаа болон, бие махбодийн хохирол учруулдаг байсан талаар хохирогч Б.Бахытгүл гэх эмэгтэй хуулийн байгууллагад хандаад байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт Б.Бахытгүлийн өнгөрсөн амьдралын талаарх мэдээллүүд түүний нэр төрийг илтэд харлуулах агуулгатайгаар цацагдаж эхэлсэн. Талийгаач нөхрөө хутгалж амь насыг нь хохироосон гэх мэдээллүүд цацагдаж, пейж хуудсуудад төлбөр төлж бүүстэлж байлаа. Хэрэв Б.Бахытгүл нөхрөө хутгалж амь насыг нь хохироосон бол түүнд Монгол улсын хууль яагаад үйлчилсэнгүй вэ… гэсэн эргэлзээ олон хүнд төрөөд байгаа юм.

Д.Мурат нь:

– Д.Бахытгүл өөрлүү нь ханддаг байснаас би огт тоодоггүй байсан хэмээх агуулгатай тайлбар хэлэхдээ бүх зургийг зохиомол “ЭВЛҮҮЛЭГ” гэсэн юм. Д.Бахытгүл энэ бүх чатууд зургуудыг фотошопоор эвлүүлж дэлгэсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Харин үнэн бол Д.Мурат ёс зүйн хариуцлага, дээр нь хуулийн хариуцлага бий. Хууль УИХ-ын гишүүнд ч гэсэн үйлчлэх ёстой.

Манай сайт бодит эх сурвалж болох Б.Бахытгүлийн утсан дахь мессежүүдийг орчуулан цувралаар нийтэлж байна. Энэхүү мессеж, чатууд нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Бахытгүл хоёрын дунд болсон харилцан ярианууд юм.

(Эх сурвалж: Б.БАХЫТГҮЛ)

tatarnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close