Олны танил

Г.Анархүү : Бид тав Улс төрийн том тоглоомын золиос болчихов уу даа?

Оны өмнөхөн олон нийтийг хамарч чамгүй маргаан дэгдээгээд авсан хэрэг бол “Бридж” Ганхуягийн охин Номуундарийн хэрэг. Тэрээр энэхүү хэргийн талаарх видео бичлэгээ цахим ертөнцөд байршуулснаар тус хэрэг сенсааци тарьж хэн хүний чихийг дэлдийлгэж нүдийг бүлтийлгээд авсан билээ.

Тус видео бичлэгт нийт 50 гаруй хүний нэр дурдагдсан бөгөөд хүмүүст ташаа мэдээлэл хүргэсэн нэр бүхий эрхмээс болж таван залуу тус хэрэгт нэр холбогдон олон нийтийн зүгээс чамгүй эсэргүүцэл, доромжлолыг хүртээд авсан. Тэдний нэг болох “Амжилтаа ахиулъя” ТББ-ын тэргүүн, Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны ерөнхийлөгч Г.Анархүү ийн тайлбар хийжээ. Тэрээр “Миний харж байгаагаар бид тав Улстөрийн том тоглоомын золиос болчихов уу даа гэсэн таамаг байна. Тэр бичлэг аль 11 сарын 30нд хийгдсэн. Тухайн үедээ фэйсбүүкээс устгагдсан мөртлөө 12 сарын 12ны өдөр дахин гарч ирсэн байсан. Тэр үед ард түмний зүгээс ач холбогдол өгч байсан зүйлс УИХ-аар орсон. Тэр сенсаацийг илүү том сенсаациар дарчихсан юм болов уу гэж би харсан. Тавин хэдэн хүнээс ганцхан намайг барьж аваад балбаад эхэлсэн. Энэ бол миний л таамаг. Үнэхээр Улс төрийн том тоглолтын золиос болчихов уу? тэр таван залуу. Эсвэл зохион байгуулалттай нэг юм явчихав уу?би үнэхээр ойлгоогүй. Гэхдээ одоо бүх юм ард үлдсэн. Би хоёр хоног үнэхээр сэтгэлээр унасан. Бүх хүн намайг буланд шахаад “Чи бол муу хүн” гээд л чичилж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ энэ олон жил олон салбарт хүч үзсэнийх олон сайхан найз нөхөд, хамт олон надад байдаг болохоор “хөөе залуу минь чамайг дэмжиж байгаа шүү, ийм тэнэг юмнаас болж битгий нервтэж сэтгэл санаагаар унаарай” гэж надад аягүй их хэлж байсан. Тэр нь л надад гоё байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close