ЗөвлөгөөЭрүүл мэнд

Шумуул яагаад хүнийг ялгаварлаж хаздаг вэ?

Зуны дэлгэр цагт хөдөө гадаа амралт зугаалгаар явахад тохиолддог таагүй зүйлийн нэг нь шумуул. Шумуулнаас сэргийлэх тос элбэг болсон ч амарч зугаалагсад энэ өчүүхэн жижиг амьтанд “дээрэлхүүлсээр” л байна.

Тиймээс шумуулнаас хамгаалах энгийн аргуудыг сануулахад гэмгүй биз ээ. Шумуулнаас хамгаалах хамгийн энгийн арга бол битүү хувцас өмсөх. Мэдээж зуны халуунд хэн хүнгүй л хөнгөн нимгэн хувцаслахыг боддог ч шумуулнаас хамгаалах хамгийн шалгарсан ганц арга нь л энэ байсаар ирсэн. Гэхдээ хувцасныхаа өнгийг анхаарах хэрэгтэй.

Судлаачдын хэлснээр бол шумуул цагаан өнгийн хувцаснаас дайждаг юм байна. Тиймээс цагаан хувцас өмсч явбал зүгээр. Шумуул цагаан өнгөнөөс гадна сармисны үнэрээс дайждаг гэнэ. Иймээс сармис идэх, эсвэл хаа нэг газраа сармис зүүгээд үнэртүүлээд явбал шумуулаас айлтгүй байх нь. Гэхдээ сармисаа хэтрүүлчихвэл амьтан байтугай хүн ч дайжих хэрэг гарах вий.

Амралт зугаалгаар явж буй хүмүүсийн хувьд шар айраг уух нь таатай ч шумуулнаас хол байя гэвэл татгалзах хэрэгтэй болох нь. Шар айрагны үнэр шумуулыг их татдаг гэнэ.

Үүнээс гадна элдэв төрлийн ургамал цэцгийн үнэртэй саван, шампунь, биеийн тос, үнэртэй уснаасаа болж шумуулыг салахгүй дагуулж ч магадгүй шүү. Хэрэв танаас цэцэг шиг сайхан үнэр гараад байвал шумуул суухаас яахав. Энэ бүгдээс гадна шумуулнаас сэргийлэхийн тулд лаа асаах, эсвэл витамин В уух гэх мэт энгийн аргууд ч бас бий.

Шумууланд хатгуулax нь хэн хүнд таатай байдаггүй. Шумууланд хазуулсан хэсэг нь эхлээд загатнаж дараа нь бага зэрэг улаан толбо үүсч улмаар цэврүүтэж түлэгдсэн юм шиг болдог. Энэ нь хүний бие организм тухайн шавьжны хатгалтын эсрэг хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл шумуулны шүлсэнд нэгэн өвөрмөц уураг бүхий бодис агуулагдсан байдаг бөгөөд улмаар хүний арьсанд нөлөөлж хэт эмзэг мэдрэмтгий болгодог аж. Шумууланд хазуулсан тохиолдолд дараах арга хэмжээг авна.

– Шумууланд хазуулснаа мэдэнгүүтээ хазуулсан хэсгээ савандаж угаагаарай. Цочрол нь намдах хүртэл тухайн хэсгийг цэвэрхэн хуурай байлгах хэрэгтэй.

– Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.

– Дөрвөлжин хэлбэртэй мөсөөр жигнэж болно. Хэт хүйтэн санагдвал алчууранд мөсөө боогоод жигнээрэй.

– Алоэ вера гель нь загатнах болон улайж төвийснийг зүгээр болгоно. Энэ нь мөн үүсч болох халдвараас сэргийлдэг.

– Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш. Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.

– Шумууланд хазуулаад 12 цаг өнгөрсний дараа загатнахгүй байвал фурацилины уусмалаар шавш.

– Фурацилиныг хөргөгчинд хийж хэсэг байлгасны дараа хөвөн эсвэл марлийг уг хандандаа норгоод хөндүүрлэж үрэвссэн газраа жин тавьж өг.

– Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

www.mongolcom.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close