Эрүүл мэнд

Хатуу самар бидний эрүүл мэндэд хортой юу?

“Хатуу самар” гэж өргөн дэлгэр утгатай үг болон манай баялаг хэлэнд ууссан. Хаяа хэцүүхэн зан чанартай хүнийг хэлнэ. Улс төрчдийг шүүмжлэхдээ сэтгүүлч нар ёгт үг болгон “Хатуу самар” гэж бичнэ. “Хатуу самар” нэртэй америкийн уран сайханы кино ч бий. Энэ хатуу самар гэж манайд болон оросын хүйтэн ойн цоорхойд ургадаг. Хуш модны амтат үрийг хэлдэг гэхэд хилсдэхгүй байх.

Гэтэл самар гэж юу вэ? Шилмүүст модонд ургадаггүй навчит, далбаат, модонд ургадаг хүнс тэжээлийг самар гэдэг. Тэгвэл монгол оронд самар ургадаг үгүй гэж хэлж болох юм. Хуш гэдэг шилмүүст модны амтат үрийг бид самар гэж нэрлээд ховордоод байгаа бор баавгай, бодон гахай, хэрэмний хоолыг булаан нэг хэсэг нь алтан бизнес болгон худалдаалж нөгөө хэсэг нь өл залгаж цөмсөөр, гудмаар дүүрэн хог тарьсаар намрыг өнгөрөөдөг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд самарын ясан хогтой болжээ.

Шүдтэй болгон цөмдөг энэ хатуу самар эхлээд хүний шүдний пааланг гэмтээх нь мэдээж. Шүд нь хорхойтсон хүүхэд залуусын тоо шүдний эмч нарын судалгаанаас гараад ирнэ.

Гудамжнаас самар худалдаж аваад цөмөж байгаа хүн гараа цэвэрлэх боломжгүй, бохир гарын өвчинд нэн түрүүн шарын вирус. Харин 40-45 хоногийн дараа шарласан шинж илрэхгүй ч, элгэний архагшсан үрэвсэл даамжирах, чимээгүй тахал чихрийн шижин, самарын тос исэлтээс нойрбулчирхайн үрэвсэлээс үүсдэг. Тэгэхээр элгэний бүхий л өвчлөлийн нэг шалтгаан хатуу самар болж байна.

Сүүлийн үед монгол хүнд ихсэх болсон ходоодны үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэгч “Хеликобактер” хүнээс хүнд шүлсээр дамжин халдвар тархдаг. Самараа цөмөөд хүүхдүүдийн аманд хийж өгнө бас л халдвар…

Самарыг цайруулсан цагаас эхлээд тоос, тоосонцор агуулж, цөмсөн хүн бүрт тоосжилтын харшил үүснэ. Хүний биеийн дархалаа самар цөмөх болгонд суларсаар харшил, аллерги, зальгуур хоолой болон гүйлсэн булчирхайн үрэвсэлүүд, арьсны өвчний эх үүсвэр болно.

Самар цөмсний дараа хоолой сэрвэгнэх, хоолой боогдох, өвдөх, нүд загтнах, хамар битүүрэх, хий огиулах, цээж гашуу оргих, зүрх дэлсэх, биеээр гүвдэрүү гарч загтнах, нүд харж болохгүй хавагнах, нуухдах, гэдэс гүйлгэх, гэсэн зовиуртай хүмүүс олширсоор байна. Цусны ерөнхий шинжилгээнд АСЛО гэсэн үзүүлэлт өндөрсөөд гараад ирнэ. Энэ нь бидний биед Стрептококк, Стафилококк халдвар их байгааг харуулдаг.

Судалгаагаар самар болгоны шар хальсанд хавдар үүсгэгч хүчин зүйл агуулагддаг гэж олон улсын нийтлэлүүдэд бичигдсэн байдаг. Хатуу самарын найралгыг тогтоож хүний биед ашигтай эрдэс бодисоор дүүрэн байгааг одоохондоо тогтоосон бол уу?

Ямар ч байсан давирхайгаар бүрхэгдэн ургаж боловсордог борогцойт самар Борын хүчлээр элбэг байна. Борын хүчил элдэв халдвараас сэргийлэх чадалтай “Асептик” болох нь тодорхой. Самар нэртэй болохоор бусад төрлийн самартай адилхан аминхүчил, аминдэм, хүний дотоод шүүрлийн үйл ажиллагааг дэмжсэн эрдэс, эфирын найрлага байж таарна.

Монгол оронд Хуш модны ургалт 11.9% эзэлдэг гэж бодохоор жил өнжөөд ихээхэн самрын ургац авах нь тодорхой тийм учраас самар боловсруулах үйлдвэр барих хүмүүсээ дэмжин самараа ашигладаг болбол бид эрүүл, чанартай хүнс идэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close