АппликэйшнГар утасЗөвлөгөө

Сошиал сүлжээнд зураг таних апп сайн уу, муу юу

Тагнуултай кинонд л гардаг байсан технологийн дэвшил өдгөө бидний өдөр тутмын бодит хэрэглээ болж байна. Үүний нэг

энгийн жишээ бол Оросын програмчдын бүтээсэн “FindFace” хэмээх аппликейшн. Энэ аппын тусламжтайгаар та гудамжинд зөрөөд өнгөрөх танихгүй нэгнийг тухай мэдээллийг ч цуглуулах боломжтой юм. Тодорхой тайлбарлавал, та энэ аппыг гар утсандаа суулгасан байхад танихгүй хэн нэгэн хүний зургийг авахад л төд удалгүй сошиал сүлжээнд ямар хаягтай, хэн гэдгийг нь гар утас чинь мэдээлэх болно. Таныг зураг авсны дараа тухайн зургаар нь сошиал сүлжээн дэх мэдээллийн сангаас хоромхон хугацаанд хайлт хийж, тухайн хүнийг ямар хаягтайг нь төвөггүй илрүүлж, улмаар мэдээллийг нь авах боломжтой гэсэн үг.

Гэхдээ та одоохондоо санаа амар байж болно. Энэ апп зөвхөн Оросын сошиал сүлжээ ВКонтакте-гийн хүрээнд ажиллах бөгөөд Facebook, Twitter болон барууны бусад томоохон сүлжээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Ерөөс хүний хувийн амьдрал, нууцад илтэд халдсан энэ апп-ыг барууны хэвлэлүүд хурцаар шүүмжилж байгаа юм. Магадгүй хэн нэгэн гудамжинд зөрсөн сайхан бүсгүйн зургийг аваад танилцах хүсэл төрвөл сошиал сүлжээн дэх хаягийг нь мэдэж авах, эсвэл гэмт хэрэгтнийг таньж илрүүлэхэд ашиглах гэх мэтээр “FindFace”-ийг эергээр тайлбарлаж болох ч эцсийн дүндээ хэн ч таны тухай мэдээллийг авах боломжтой байна гэдэг хувийн гэх хаалт хязгаар үгүй болно гэсэн үг. Энэ нь одоохондоо ОХУ-д ашиглагдаж байгаа ч нэгэнт энэ төрлийн технологи дэлхийн нэг хэсэгт хэрэглээ болоод эхлэхээр цааш газар авах нь тодорхой юм.

ОХУ-ын хамгийн том сошиал сүлжээ болох ВКонтакте 200 сая шахам гишүүнтэй. FindFace-ийг хэдэн сарын өмнө ажиллуулж эхэлснээс хойш маш богинохон хугацаанд 500 мянган хүн татаж авч, гурван сая хайлт хийсэн байна. Энэ программ нэг тэрбум шахам зургаас хайлт хийдэг гэхэд маш богино хугацаанд үр дүнг харуулдаг бөгөөд зургийн эзнийг таних магадлал 70 хувьтай аж. Тухайн хүнийг зөв таахгүй байсан ч түүнтэй ижил төрхтэй 10 хүний профайл хаягийг мөн харуулдаг байна. Гэхдээ “FindFace”-ээр хязгааргүй хайлт хийгээд байх боломжгүй. Нэг хэрэглэгч сарын хугацаанд 30-аас дээш удаа хайлт хийвэл мөнгө төлж эхэлдэг байна.

Б.Номун

Tags

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close