Нийгэм

Хөтлөгч Чойжоо: Кёкүшюзан Батбаяр Якуза нараас мөнгө залилж сумогоос хөөгдөж байсан

Арлын Япон оронд өөрсдийн хүч чадлаа гайхуулсан олон Монгол сумоч бий. Японы үндэсний бөхийн дэвжээг үе залгамжлан эзэгнэсэн хүчит Монгол эрчүүдийн талаар бидний мэдэхгүй зүйлс олон байдаг бололтой. Хоёр Монгол сумоч архидан согтуурч улмаар хоорондоо зодолдон цагдаа сэргийлэхийн хаалга манаж дахин дэвжээн дээр гарахгүй байх дээрээ тулаад байгаа. Харин энэ үед хөтлөгч Ц.Чойжилсүрэн нэгэн Япон хүнээс сонссон Монгол сумочдын талаар зарим нэг итгэмээргүй зүйлсийн тухай өөрийн цахим хуудаснаа ийн дурджээ.
Тэрээр :
Би өнөөдөр нэгэн Япон хүнээс Кёкүшюзан Батбаярын хэрхэн яагаад сумогоос хөөгдсөн тухай, Таканохана нэгэн хүчингийн хэрэг хийсэн шавийнхаа өмнөөс уучлал гуйж байсан тухай, тэр нь хэн байсан тухай, сумогийн ертөнцөд зодуулснаасаа болоод хүн нас барж байсан тухай, нэгнийгээ зодох, сургах, хашраах нь зүгээр л өдөр тутмын энгийн үзэгдэл, асуудал үүсэхэд үүнийг нь сумогийн холбоо дотооддоо чимээгүй шийддэг тухай олон зүйл сонслоо. Цааш нь ярихымуу яахын…

Батбаяр нь Якуза нартай нэр холбогдон тэднээс мөнгө залиласны улмаас Якуза нар дэвжээнийх нь хаалгыг машинаар цөм мөргөж байжээ. Тухайн үедээ хальт дуулдаж байсан. Ингээд сумогийн холбоо зодог тайлах үс хөндөх ёслолыг нь хийлгэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Аса аварга Батбаяр нар нэгнээ үздэггүй байж. Гэсэнч тухайн үед Аса аварга сумогийн холбоонд хандан хэдий буруу зүйл хийсэн ч Монголчуудын анхны сумоч тиймээс зодог тайлах ёслолыг нь хийж өгөөч гэж гуйснаар ёслол нь болсоон гэсэн зүйл ярив” хэмээсэн байна.

Tags

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close