Олны танил

Хүүхэд насны ТААГҮЙ ДУРСАМЖТАЙ Ч АЛДРЫН ОРГИЛД хүрсэн одод

Хүн бүрт өөрийн даван туулсан зовлон бэрхшээлээр дүүрэн бартаат зам бий. Бидний өдөр бүр харж буй алдартай одууд маань ч дардан ногоон гэрлээр алдарт хүрээгүй билээ. Хүүхэд насаа санаанд багтамгүй их зовлон саад бэрхшээлтэйгээр өнгөрүүлэн амьдралдаа гайхалтай өөрчлөлт шинэчлэл хийн тэнгэрийн од мэт гялалзаж яваа алдартангуудтайгаа танилцацгаая.

Хүмүүсийг хичнээн их зовлон туулсныг бид нүдээрээ хараад мэдэхгүй, гагцхүү тэдгээр хүмүүсийн намтар түүхийг сонсоод сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй болов уу.

50 ЦЕНТ

50 Цент хэмээн алдаршсан реппер Куртис Жаксон эмээ болон эмээгийн 9 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд тэрбээр ихэнхдээ гадаа гудамжинд цагаа нөхцөөдөг байж. Улмаар 15 насандаа нутгийнхаа хамгийн том хар тамхи наймаалагчдын нэг болон хүүхдийн засан хүмүүжүүлэхэд хүртэл сууж байжээ. Тэнд байхдаа бүгдийг ухааран амьдралдаа маш том өөрчлөлт хийж дуучин, реппер болохоор шийджээ. Куртис 2001 онд халдлаганд өртөж буудуулж амьд үлдэж байсан түүхтэй.

ЭМИНЭМ

Маршал Брүүс Мадэрс буюу Эминэм 1972 онд төрсөн бөгөөд түүнийг бага байхад нь аав нь гэр бүлээ орхиод явжээ. Ээжтэйгээ үлдсэн бяцхан Маршал сургуулиас сургууль дамжин тогтвор суурьшилгүй ээж нь нэг ажлаас нөгөө ажил хийн амь зуудаг байжээ. Ээж нь сэтгэлзүйн гүн хямралтай, бяцхан хүүтэйгээ үргэлж таарамж муутай байсныг Эминэмийн дуунуудаас сонсч мэдэж болох юм.

Багадаа Эминэм үргэлж дээрэлхүүлж ялангуяа өнгөт хар арьстай хүүхэд залуучуудад зодуулж зодуулснаасаа болоод нэг удаа бүр сэхээнд ухаангүй долоо хоног хэвтэж байсан түүхтэй аж. Учир нь ээжтэйгээ Эминэм зөвхөн хар арьстангуудын амьдардаг дүүрэгт арай гэж голоо зогоодог байжээ. Тэрбээр 14 наснаасаа эхлэн реп хип хоп чиглэлээр дуулдаг болж дээрэлхүүлж шоглуулж байсан ч тэрээр зорилгоосоо үл ухран репперчдийн үзүүлбэр шоунд амжиллтай оролцсоноор хүмүүсийн хараанд өртөн өнөөгийн амжилтын эх үндэс нь тавигджээ.

ЖЕННИФЕР ХАДСОН

Америкийн алдарт Америйкийн шүтээн шоуны оролцогч Женнифер Худсон бага насаа Чикаго хотноо өнгөрүүлсөн бөгөөд түүний аав түүнийг 18 насанд нь өнгөрчээ. Дараагаар нь ээж нь маш хүндээр өвдөж ах Жэйсоны хамт гэртээ байхад нь буудуулан хороогдсон байсан бөгөөд ахынх нь хүү болох Жулиан ч тэр өдөр алга болон түүний цогцосыг нэгэн газраас олсон гэдэг. Эмгэнэлт явдлаар дүүрэн амьдралдаа буулт хийлгүй тэмцэж яваа тэрбээр Америкийн мянга мянган шүтэн бишрэгчийнхээ хайртай дуучин нь болж чаджээ.

ШЭНА ТВЭН

Бага насандаа аав ээжийгээ алдсан Шэна дүү нарыгаа тэжээхийн тулд багаасаа клубуудад дуулж дуучныхаа гарааг эхэлсэн түүхтэй. Түүнийг нэгэн өдөр ирээдүйн продюсер нь олж харан хамтран ажилласнаар тэрбээр өнөө үед Америкийн каунтри хөгжмийн урсгалын хатан хаан хэмээн нэрлэгдэж байна.

ШАРЛИЗ ТЕРОН

Өмнөд Африкт хүүхэд насаа өнгөрүүлсэн Шарлизийн аав нь архины хамааралтай байсан бөгөөд гэр бүлийнхэндээ агсан тавигч нэгэн байжээ. Аав нэгэн удаа гэртээ согтуу ирэн эхнэр хүүхдүүд рүүгээ буу гаргаж ирэн гал нээж байсан явдлын гэрч юм. Одоо хүртэл тэр аймшигт шөнө нүдний минь өмнө байдаг хэмээн нэгэн ярилцлагандаа дурджээ.

КИАНУ РИВЗ

Холливуудын царайлаг жүжигчдийн нэг Кеаню Рийвэз залуудаа хар тамхи хэрэглэдэг байсан бөгөөд нэгэн удаа тунг нь хэтрүүлэн хэрэглэн амиа алдах дөхөж байжээ. Хайртай бүсгүйтэйгээ хамтдаа үр хүүхдээ хүлээж байсан тэрхүү оролдлого бүтэлгүйтэж хүүхдээ алдсан тохолдол гарчээ.

Тэрхүү үйл явдлаас хойш тэд хоёр тийш болон амьдарцгааж Женнифер бүсгүй уй гашуугаа дийлэлгүй таалал төгсчээ. Яг одоогийн байдлаар Ривзийн эмэгтэй дүү хорт хавдартай тэмцэж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close