Дэлхий дахинд

Тэнгэрт байгаа ээждээ захиа бичсээр байгаа хүүд ээжийнх нь өмнөөс зул сарын бэлэг бэлдэв

Бяцхан хүү ээжийгээ өөд болсныг дуулснаасаа хойш ээждээ хайртай гэдгээ илэрхийлсэн сэтгэл хөдөлгөм захианууд бичиж эхэлжээ.

Түүний ээж Жесика сэтгэл хөдлөл өндөртэй байсан учир цагдаа нарын хараанд өртөх гээд байдаг байжээ. 26 настай залуу ээж өнгөрсөн сард амиа хорлосон байна. Хүү энэхүү эмгэнэлт мэдээг ааваасаа сонсоод ээжийгээ маш их санаж байгаагаа илэрхийлэхийг хүсжээ.

Хүү захиандаа:

Ээждээ,

Тандаа маш их хайртай шүү

Үнсье үнсье heart

Лиогоос

Хүүгийн захиаг олж уншсан Сарагийн гэр бүл болон найзууд нь Леод зориулсан онлайн хандивын санг үүсгэж мөнгө цуглуулж эхэлжээ.

Леогийн ээжгүйгээр тэмдэглэж байгаа анхны зул сарын баярт нь зориулан ээжийнх нь өмнөөс сүүлчийн бэлэг болгож Дисней Ландад тоглуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Леогийн эмээ хэлэхдээ: Ээж хүү хоёр яг л эгч дүүс шиг байдаг байсан. Хамтдаа тоглож инээлдэж, гүйлдээд л.

Тэрээр зул сарын баярт маш дуртай байсан бөгөөд удахгүй болох баярт зориулан дэлгүүр хэсэж, гэрээ хэдийн чимэглэж эхлээд байсан байна.

Леод одоо хэцүү байгаа ч гэсэн энэ зул сарын баярын аялал, цаг хугацаа түүний амьдралыг дээрдүүлэх байх гэж найдаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close