ФотоЭнтертайнмент

“La Isla Bonita” хэмээн дуулдаг дуучин Ализи 10 жилийн дараа хэрхэн амьдарч байна вэ? /Фото/

1986 онд дуучин Мадоннагийн дуулсан “Ла Исла Бонита” дууг 2007 онд дуучин Ализи Жакоте шинэчилж дуулсан нь дэлхий даяар хит болсон билээ. Энгийн хувцаслан бүсгүй тайзан дээр зөөлөн инээмсэглэж, уян налархай хөдлөн тус дууг дуулсанаар нь олон хүн түүнийг мэдэх болжээ. Тэр цагаас хойш өдгөө 10 жил өнгөрөөд байгаа юм. Дуучин Ализи 1984 онд төрсөн бөгөөд 161 см өндөртэй гэнэ. Тэрээр 2003 онд загвар зохион бүтээгч Жереми Чаталайнтай хуримаа хийж хөөрхөн охинтой болсон хэдий ч тэд есөн жилийн дараа албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Ийнхүү Ализи гэрлэлтээ цуцлуулснаас нэг жилийн дараа “Ододтой хамт бүжиглэе” хэмээх телевизийн реалити шоунд оролцохдоо өөрийн партнер мэргэжлийн бүжигчин Грегори Леоннеттэй болзож эхэлсэн бөгөөд 2016 онд тэд хуримаа хийсэн байна. Хосууд маань одоо Франц улсад амьдарч байгаа гэнэ.

Эх сурвалж: Seen.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close