Нийгэм

Улаанбаатар хотод үүссэн агаарын бохирдолд олон улсын байгууллагууд санаа тавьж эхэллээ

Аргалын утаа боргилсон малчны гэрт хүн болж төрсөн гэх шүлэг өнөөдөр бодит байдал дээр нүүрсний утаанд эрүүл мэндээрээ хохирч, элдэв өвчлөлийг тээгч “бие” болон өсөн торниж байна гэж унших дээрээ тулжээ. Хүн болгонын амнаас энэ их утаа, агаарын бохидлыг яах вэ, боож үхлээ гэж ярьдагч утааны эсрэг хийсэн ажил бага. Бүр сүүлд ээж, аавууд холбоо байгуулан төрийн ордны гадны жагсаад ч нэмэр алга. Маск тараагаад ч зүүж буй хүүхэд багачууд алга. Бүр сүүлдээ олон улсын байгууллагууд нийслэл хотын маань агаарын бохирдолд санаа зовоод эхэлжээ.

Утааны эсрэг олон холбоо байгуулагдаж тус бүр үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн амжилттай бөгөөд зорилго, зорилт тодорхой нь “Аз жаргалын холбоо” аян юм. Уг аяныг Тэсо корпораци, Лапша брэндээс зохион байгуулсан бөгөөд “Одонтой ээжүүд” нэгдэн дуу хоолойгоо өргөж байна. Нийслэлийн бүх өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа утлагын аппаратыг авч өгч байгаа юм байна. Эхний ээлжийн аппаратын СХД-ийн хамгийн их агаарын бохирдол ихтэй өрхийн эмнэлэгүүдэд тараажээ. Цаашид бүх өрхийн эмнэлэгүүдэд тараах зорилготой.

Хамгийн сонирхолтой нь уг аяныг мэдсэн олон улсын INTERFOOD компаниас Аз жаргалын холбоо аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн 1000 евро шилжүүлжээ. Компанийн гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Матеус Заблоцкий Монгол улсад хэдхэн долоо хоногийн өмнө айлчилахдаа Улаанбаатар хотын агаарын бохирдолыг хараад их л эмзэглэж байжээ. Монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйн төлөө нэгдэж, сэтгэлийн хандиваа илгээж аз жаргалыг хүссэн байна.

Харин бид үр хүүхдүүдийнхээ төлөө бодитой хувь нэмэр оруулж байгаа билүү? Бас л бодууштай асуудал…

ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ БАЙХ БОЛТУГАЙ.

http://www.facebook.com/AGI.LLC.Mongolia/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close