Дэлхий дахинд

Трамп, Ким хоёр “Оны хүн”-ий төлөө өрсөлдөж байна

АНУ-ын нэр хүндтэй Time сэтгүүл 2017 оны дэлхийн онцлох хүний шалгаруулалтад тодорч үлдээд байгаа 10 хүний нэрийг Даваа гарагт зарлажээ.

Эдгээрийн жагсаалтад 2017 оны турш хэл амаар тулалдсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр багтсан байна.

1927 оноос хойш жил бүр оны хүнийг шалгаруулж ирсэн ба тэдний дотор Хиллари Клинтон, Марк Зукерберг, Владимир Путин зэрэг алдартнууд багтаж байв.

Өнгөрсөн жилийн оны хүнээр Дональд Трамп шалгарч байсан юм.

Энэ жилийн топ 10-т шалгарч үлдсэн бусад хүмүүс нь Амазоны Жэф Бэзос, “Wonder Woman” найруулагч Пэтти Женкинс, америк хөлбөмбөгийн тамирчин Колин Каперник, тусгай консул Роберт Мюллер, Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нар байгаа ажээ.

Эдгээрээс гадна хоёр бүлгийг нэг хүн мэтээр нэр дэвшүүлсэн нь “Dreamers” буюу хүүхэд байхдаа АНУ-д ирсэн бичиг баримтгүй цагаач иргэд, #MeToo хөдөлгөөн буюу бэлгийн дарамтын эсрэг тэмцэгчид багтаж байна.

2017 оны Хүнийг маргааш буюу Лхагва гарагт зарлана.

Эх сурвалж: Yonhap

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close