Бусад

Мөнхийн ус гэж байдаг уу?

Чингис хаан мөнхийн ус байдаг эсэхийг мэдэх гэж эрдэмтэй номтой гэгдсэн хүмүүст хандаж байсан гэдэг. Дуусаагүй мөрөөдөл, дундраагүй ажил их учраас тэрбээр урт наслахыг хичээж байсан нь дамжиггүй. Үлгэр домогт мөнхийн усны тухай их л өгүүлдэг нь эртний хүмүүс урт наслахыг хүсч мөрөөдөж байсныг илэрхийлнэ. Эрдэмтэд харин мөнхийн ус хайхын оронд хүний зарим нэг эд эсийн тохиргоог өөрчлөх нь дээр гэж үзсэн бололтой. Японд амьд эсийн цагийн молекулын тохиргоо хийдэг судалгаа хийгдэж байгаа. Амьд организм болгон цагийг мэдэрдэг юм байна л даа. Цагийг мэдэрдэг учраас хүн хөгширдөг гэнэ. Тэр мэдрэмтгий молекулыг мангартуулчихвал бид хөгшрөхгүй юм байх аа. Нөхөд өнөөх молекулуудыг унтуулах аргыг олоод жишээлбэл 24 цагийг 16 цаг болгож мэдэрдэг болгочихсон ажээ.

Ирээдүйд хоног хугацаа харвасан сум мэт өнгөрөхөө байчих ч юм билүү. Үнэндээ байгалийн жамыг өөрчлөөд, хүн зарим хүмүүсийн яриад байгаа шиг 500 насалдаг болчихвол мөн ч их асуудал ундарна даа. Хязгаартай нөөцийг хязгааргүй хэрэглээнд хэрхэн хүртээх вэ? Хүний насыг уртасгаж чадсан эрдэмтдэд хоол хүнсний асуудлыг шийдэх нь хялбархан ажил ч юм болов уу. Харин үүний оронд ёс суртахууны асуудал хурцаар сөхөгдөж мэднэ. 500 наслахдаа хүн нэг хүнд үнэнч байж чадах уу, эсвэл 500 жил нэг хүнтэй “хэрүүл хийх”­ийг хүсэхгүй ч юм болов уу. Энэ бүх ярвигтай асуудлын оронд эцэст нь зүгээр л байгалийнхаа жамаар наслахыг илүүд үзэж ч мэднэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Close
Close