Дэлхий дахиндМэдээ

Кола гүзээлээд зурагт үзэж өнждөг Ерөнхийлөгч

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп жижиг ч атугай шүүмжлэлийг хэт хүндээр хүлээн авдаг нь зурагтын нэвтрүүлэг олон цаг сууж үздэгтэй холбоотой гэж “The New York Times”-ын сэтгүүлчид үзэж байна. Тэдний гэрчилж буйгаар Цагаан ордны тэргүүний цагийн хуваарь төгс гэж хэлэхэд хэтийдэхээр хүнд гэнэ. Тодруулбал, Трамп өглөөг CNN, MSNBC зэрэг өөрийг нь хамгийн их шүүмжилдэг сувгуудыг үзсэнээр эхэлдэг. Ингээд өглөөний үзсэн зүйл нь төрийн тэргүүнийг бүтэн ажлын өдрийн турш “цэнэглэдэг” хэмээн сониныхон тэмдэглэж байна. Үүгээр Ерөнхийлөгчийн мэдээний тандалт ажиглалт дуусахгүй. Өдгөө 71 настай төрийн тэргүүн хоногийн дор хаяж дөрвөн цагийг зурагтын өмнө өнгөрөөдөг бөгөөд үе үе лаазтай кола уудаг зуршилтай гэнэ. АНУ-ын төрийн тэргүүний өдрийн хуваарийн талаар RT-д ийнхүү бичиж байна.

Дональд Трамп өглөөний 05:30 цагт босдог. Ингээд сэрмэгцээ шууд л зурагтаа асааж, CNN, Fox News, MSNBC зэрэг мэдээллийн сувгуудыг олон цагийн турш үзнэ. Энэ тухай “The New York Times” сонинд бичжээ. Трампын энэхүү зуршлын талаар түүний засаг захиргааны ажилтан, Цагаан ордноор байнга орж гардаг хүмүүс мэдээлсэн аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар Америкийн 45 дахь тэргүүн өдөр тутмын үйл явдлыг мэдэх зорилгоор CNN-ийг үздэг бол Fox News-ээс “Fox anf Friends” хөтөлбөрийг үзэж, өөрийг нь хөтлөгч хэрхэн сайшааж байгааг сонирхох дуртай. Ингээд өөрт нь сөргөөр ханддаг MSNBC сувгийг үзсэнээр зурагт үзэхээ зогсоодог байна.

Сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн ярьснаар MSNBC-д “Morning Joe” хөтөлбөрийг үзсэний дараа “бүтэн өдрийнхөө эрч хүчийг цэнэглэж”, өөрийг нь шүүмжилсний хариуг барих алдартай жиргээнүүдээ явуулдаг гэнэ. Тэр өглөө, заримдаа орноосоо ч босоогүй байхдаа жиргэж эхэлдэг гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Намынх нь нөхдийн хэлснээр Трамп телевизүүдийн шинжээчдийн бодолд ийнхүү анхааралтай ханддаг нь Америкийн либераль хэвлэл мэдээллүүд түүнийг Цагаан ордноос шахан зайлуулах вий гэсэн айдастай холбоотой гэжээ.

“The New York Times” сонины мэдээлснээр Трамп өдрийн 4-8 цагийг зурагтын нэвтрүүлэг үзэж өнгөрөөдөг байна. Тиймээс түүний “Twitter” дэх жиргээний олонх нь хөтлөгчид, сурвалжлагч нарын хэлсэн үг, үйлдэлтэй холбоотой байдаг.

Трамп Цагаан ордны хоолны өрөөнд байрлуулсан 60 инчийн зурагтын удирдлагад хэн ч хүрэхийг зөвшөөрдөггүй бөгөөд энд хурал цуглаан хийх үедээ ч дууг нь хаасан хэрнээ доогуур нь гүйж буй мэдээллийг үздэг гэнэ. Хэрвээ тэр ямар нэгэн шалтгаанаар нэвтрүүлгээ үзэж чадаагүй бол TiVo хэмээх тусгай системээр хийсэн бичлэгийг үздэг. Энэ системийг Трамп “Супер ТиВо” гэж нэрлэдэг.

Ингэхдээ Цагаан ордны тэргүүн дэлгэцээр гарч буй үйл явдалтай холбоотой бодол санаагаа хажуудаа байгаа бүгдтэй хуваалцана. Тэр ч битгий хэл хоол авч ирсэн үйлчлэгч, сахаргүй кола дөхүүлсэн ажилтан гээд бараг бүгдэд санаа бодлоо хэлдэг байна. Дашрамд дурдахад тэр өдөрт 12 лааз кола уудаг гэж тус сониныхон мэдээлжээ.

Гэхдээ Трампын хамгийн сүүлд “Twitter”-ээр тэсэрсэн зүйл зурагтын сувгаас үзсэн зүйл байгаагүй. Харин тэрбуман Жефф Безосын “The Washington Post” сонин байсан юм. Тус сонины сэтгүүл Дэйв Вейгел Америкийн төрийн тэргүүний үг хэлэх гэж буй заал Трампыг хүмүүс сонирхохгүй байгаагаас болж бараг хоосон шахуу байсан гэсэн утгатай гэрэл зураг “Twitter”-тээ тавьжээ. Гэтэл Ерөнхийлөгч түүнийг хуурамч зүйл үйлдсэн хэмээн буруутгаж, Вейгелийг хурал эхлэхээс хэдэн цагийн өмнө зураг авч тавьсан гэжээ.

“Вейгел намайг ирэхээс хэдэн цагийн өмнөх хоосон заалны худал зураг тавьсан. Тухайн үед мянга мянган хүн гадаа, үүдэнд орох гэж байсан. Одоогийн байдлаар бодит байдлыг харуулсан зургийг нийтэлж байгаа. Байшин дүүрч, олон хүн дотор нь орж чадаагүй” хэмээн Трамп жиргэсэн байна.

“The Washington Post”-ын сэтгүүлч энэ асуудлаар хүлцэл өчсөн болоод гэрэл зургуудаа устгажээ. “Асуух зүйл алга, би хүлцэл өчиж байна. Намайг алдсан гэж хэлснээс хойш би зургуудаа устгасан. Би зургийн баруун доод булангаас таныг харснаасаа болж төөрөлджээ” гэж хариулжээ.

Трамп энэхүү залруулгыг хангалтгүй гэж үзсэн бололтой, сонины редакциас сэтгүүлчээ халахыг хүртэл шаарджээ. Тэрбээр “The Washington Post-ын Вейгел Пенсаколд бараг хоосон шахуу заал харуулсан зураг нийтэлснээ хүлээн зөвшөөрлөө. Энд би уржигдар орой үг хэлсэн юм. Энэ зураг хуурамч байсан гэлээ. Үнэндээ тэр заал дүүрэн байсныг мэдэж байсан. Үүнийг ч зурагтаар харуулсан. Хуурамч мэдээллийнхээ төлөө тэр халагдах ёстой” гэж жиргэжээ.

Эх сурвалж: Updown.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close