Дэлхий дахинд

Хятадууд “үл үзэгдэгч даавуу” бүтээжээ

Хятадын олон нийтийн сүлжээ хэрэглэгчид саяхан бий болсон нэгэн бүтээгдэхүүнийг шагшин гайхсаар байна. Энэ нь “квантан үл үзэгдэгч даавуу” аж.

Weibo олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нэгэн сонирхогчийн бичлэг дээр өмнөө тунгалаг өнгийн даавууг барингуут уг хүн камерын өмнө “үл үзэгдэгч” болж байна.

Энэхүү бичлэгийг аль хэдийн 20 гаруй сая хүн үзээд амжсан бөгөөд түүнд төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах газрын дэд дарга Чэнь Шицюй анхаарлаа хандуулсан аж.

Чэнь өөрийн Weibo сүлжээ хуудсанд: “үл үзэгдэгч даавуу” цэргийнхэнд ашигтай байж мэднэ” хэмээн санал бодлоо хуваалцсан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close