Олны танил

“Хакүхог заавал ална” гэж заналхийлжээ

Мэргэжлийн сүмочид Кита Кюүшюү хотод Өвлийн тойргийн барилдаандаа оролцож байна. Тойргийн барилдаан болж байгаа спорт цогцолборт энэ сарын 11-нд их аварга Хакүхог заналхийлсэн захидал иржээ. Хэргийг Фүкүока мужийн Цагдаагийн газраас шалгаж байна.

Холбогдох хүмүүсийн мэдээллээс үзэхэд Кита Кюүшюү хотын спорт цогцолборт шуудангаар захиа ирсэн бөгөөд “Хакүхог заавал ална” гэж бичсэн байжээ. Бичсэн этгээдийн хаяг, нэр байсан ч аль аль нь хуурамч байсан гэнэ. Цагдаагийн газраас дугтуйн дээрх хурууны хээг авч, гэмт этгээдийг хайж байгаа юм. Их аварга тэр үеэр цогцолборт байгаагүй байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close