,

Cry


Дэлхийн хамгийн “бүдүүн” эмэгтэй 250 кг хасчээ

500 кг жинтэй Египетийн иргэн Эман Абд эль Ати 500 кг жинтэй байсан. Энэтхэг эмч түүнд мэс засал хийхийг зөвшөөрснөөр, эмчилгээ эхэлж, эмэгтэй одоогоор хоёр дахин хөнгөн болжээ.

Эман нь хоёр сарын өмнө өөх соруулах мэс засал хийлгэжээ. Одоо харин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Эмнэлгийн удирдлага Эман Абд эль Атигийн зургийг дэлгэлээ.

Эмчлэгч эмч, мэс засалч Муззафара Лакдавалыгийн хэлснээр, өвчтөн одоо ч жингээ үргэлжлүүлэн хасаж байгаа гэнэ. Гэхдээ бага насандаа цус харваж байсан, мөн шөрмөс нь татдаг учир үе мөч нь мэдээ алджээ.

Эман Абд эль Ати нь ирэх 6 сарын туршид үргэлжлүүлэн өөх хайлуулах эм, тариа хэрэглэнэ.

Эмэгтэйн ойр дотныхны хэлснээр, төрөхдөө Эман 5 кг жинтэй байжээ. Эмч нар нярай байхад нь “элефантиаз” буюу “зааны өвчин” гэх онош тавьсан байна. 11 настайгаас нь охины жин огцом нэмэгдэх болж, цус харваж, улмаар хэвтэрийн дэглэмд оржээ. Эманыг ээж болон эгч нь асарч байгаа гэнэ.

Эман нь хэт таргалалтын улмаас 25 жилийн турш гэрээсээ огт гараагүй байна.

What do you think?

-1 points
Upvote Downvote

Total votes: 1

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 1

Downvotes percentage: 100.000000%

Leave a Reply

Хойд солонгосын цөмийн пуужин хаа хүрч чадах вэ?

Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа