,

Cute LOL


Анжелина Жоли дахин нөхөрт гарахаар бэлтгэж байна

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли нөхөр Брэд Питтээсээ салаад 7 сар болж байна. Тэгвэл дахин нөхөрт гарахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл барууны шар хэвлэлээр хөвөрч байна. Жоли энэ удаад Британийн бизнес эрхлэгчтэй хуримлах гэнэ.

InTouch Weekly сэтгүүлд бичсэнээр одоогоор албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа Жоли аль өнгөрсөн жил шинэ хайртайгаа учирсан гэнэ. Өнгөрсөн хэдхэн сарын дотор тэдний харьцаа улам дотносчээ. Одоогоор шинэ хайртынх нь нэрийг нууцалж байна. 40 настай Британийн бизнес эрхлэгч, буяны үйл эрхлэгч гэх мэдээлэл байна. Лондон дахь найзууд нь шинэхэн хосуудыг танилцуулжээ.

Инсайдеруудын мэдээлснээр, Жоли “нууц ноёнтон”-тойгоо хамтран амьдрахаар шийдэж, удахгүй Лос Анжелесийг зорьж хүүхдүүдтэйгээ танилцуулахаар төлөвлөжээ. Мөн Брэд Питтээс гэрлэлтээ цуцлуулах асуудлыг ч яаравчлахаар болсон байна.

Брэд Питт, Анжелина Жоли нар хүүхдүүдээ хэн нь асран халамжлах асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаагаас гэрлэлтээ цуцлуулах асуудал нь удааширч байгаа юм.

Холливудын хамгийн хүчирхэг, сайхан хосууд хоёр тийш болж байгаа мэдээлэл 2016 оны 9-р сард олонд ил болсон.

What do you think?

1 point
Upvote Downvote

Total votes: 1

Upvotes: 1

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа

Энэ бол Тао. Тэрбээр 98 настай, дэлхий дээрх хамгийн өндөр настай йогийн багш