,

Cry


Хятад улс Умард Солонгосын хилийн ойролцоо 100,000 цэрэг байрлуулав

БНХАУ Умард Солонгосын хилийн ойролцоо 100,000 цэрэг байрлуулжээ. Энэ тухай Японы Yomiuri сонинд нийтэлсэн байна. Бээжин энэ сарын дундуур Умард Солонгосын хил дээр цэргүүдээ байрлуулж, байлдааны бэлэн байдлаа өндөржүүлсэн гэж мэдээллээ.

БНАСАУ сүүлийн жилүүдэд цөмийн пуужингийн хөтөлбөрөө идэвхжүүлж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд хоёр ч удаа цөмийн туршилт явуулж, 20 гаруй удаа баллистик пуужин хөөргөн туршсан. Харин одоо сансрын хиймэл дагуулаас авсан фото зургууд Пхеньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулахаар бэлтгэж байгааг баталж байгаа мэдээллийг Сөүл өгсөн. Энэ цаг мөчид АНУ, БНСУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт эхлүүлсэн мэдээлэл байгаа.

Мөн Америкийн тэнгисийн цэргийн зэвсэгт хүчний “цохилт өгөх бүлэг”-ийн Carl Vinson тэргүүтэй онгоцнууд Солонгосын хойгоор дайран Японы тэнгист хүрэх гэнэ. Тэндээ Японы тэнгисийн цэргийн “Асагара”, “Самидарэ” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнуудтай нэгдэж, хамтарсан сургуулилт хийх гэнэ.

Токио болон Вашингтон Пхеньянтай харилцаагаа хурцатгахгүйн тулд өнөөдрийг хүртэл Японы тэнгист ийм төрлийн хамтарсан сургуулилт явуулахаас зайлсхийж ирсэн. Тиймээс анх удаа ийм өргөн хүрээний хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт эхлүүлж байна.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

Испани эр анхны “ухаалаг” секс-хүүхэлдэй бүтээжээ

69 ЖИЛ ХАНИЛСАН ХОС ЦАГ ОРЧМЫН ЗАЙТАЙ НАС БАРЖЭЭ