,

Love


69 ЖИЛ ХАНИЛСАН ХОС ЦАГ ОРЧМЫН ЗАЙТАЙ НАС БАРЖЭЭ

ВАШИНГТОН. /ВВС/. 69 жил ханилсан эхнэр, нөхөр хоёр бие биеэсээ нэг цаг орчмын зайтай нас баржээ.

АНУ-ын Иллинойс муж улсын оршин суугч 91 настай Исаак Ваткины эхнэр болох 89 настай Тереза өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Альцгеймерын өвчнөөр нас баржээ. Исаак эхнэрээ амьсгал хураах үед гараас нь барьж байжээ. Тэрбээр 40 минутын дараа нас барсан байна.

Ар гэрийнхэн нь “тэд амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байж, амар тайвнаар хорвоог орхисон” гэж ярьжээ.

“Тэд бие биедээ маш их хайртай байсан. Бие биенгүйгээрээ байж чадахааргүй тийм их хайртай байсан” гэж оршуулгын ёслолын үеэр охин Клара Гесклин ярилаа.

Тэд  гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд ач зээ нартайгаа маш дотно байсан гэнэ.

Ваткин нөөцийн мах борлуулагч байсан бол эхнэр нь маникюр хийдэг байжээ.

Г.Доржханд

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

Хятад улс Умард Солонгосын хилийн ойролцоо 100,000 цэрэг байрлуулав

ХОНКОНГИЙН ТЭНГЭР БАГАНАДСАН ЦАМХАГУУДАД ЯАГААД ИЙМ “НҮХ” БАЙДАГ ВЭ?