,

WIN


ХОНКОНГИЙН ТЭНГЭР БАГАНАДСАН ЦАМХАГУУДАД ЯАГААД ИЙМ “НҮХ” БАЙДАГ ВЭ?

аруунд огт дэлгэрээгүй тэнгэр баганадсан барилгууд дунд “нүх” байх архитектурын энэхүү шийдлийг Хонконгт харж болно.

Орчин цагийн энэхүү шийдэл нь ямар учиртай вэ?

Барилгуудын давхрын ачаалал бууруулахын тулд, салхинд тэсвэртэй байхын тулд гэж бодож байна уу? Тэгвэл огт өөр учир шалтгаантай гэнэ.


Эртний Хятадын гүн ухаан буюу “фэншуй”-тай холбоотой гэнэ.

Хонконгийн ууланд луу нутагладаг, тэдгээр луу ус ууж, амны цангаагаа тайлахаар доош буудаг гэж эртнээс итгэсээр иржээ.

© flickr.com  

Хонконг нь уул болон тэнгисийн дунд байрлалтай нь эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр гэдэгт итгэсээр иржээ. Тиймээс тэнгисийн эрэгт шинээр баригдаж буй өндөр барилгууд дунд “нүх” гаргаснаар, лууны замыг хаахгүй гэсэн учиртай юм. Мөн “аз дуудагч” лууг барилгын голоор гаргаснаар амжилт, аз бүхнийг авчирна гэж барилгын эзэд үздэг байна.

© flickr.com  

Хятадад олон мянган жилийн өмнөөс байгаль дэлхий, хүн хоёр нягт холбоотой гэж үзсээр иржээ. Дундаа “нүхтэй” барилга барих нь 5,000 жилийн түүхтэй Хятад улсын орчин цагийн иргэд өнө эртний түүх соёл, ёс заншлаа хадгалан үлдэж буй гэж  “фэншуй”-н ухаан тайлбарладаг байна.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

69 ЖИЛ ХАНИЛСАН ХОС ЦАГ ОРЧМЫН ЗАЙТАЙ НАС БАРЖЭЭ

Аав хүү хоёрын тухай нулимас унагам өгүүллэг