,

Cry


Аав хүү хоёрын тухай нулимас унагам өгүүллэг

Одоо хир нь эхнэрийн минь хоосон орон зай ихээр үгүйлэгдэнэ. Нэг өдөр томилолтоор өөр хотруу явах болоод

хүүдээ өглөөний цай ч бэлдэж өгч чадалгүй яваад орой нь ядарсан амьтан гэртээ орж пиджакаа тайлж шидээд орон дээр хэвтлээ.

Гэтэл нэг юм асгарах шиг болоод хартал бэлэн гоймонгийн улаан шөл гоймонтойгоо холилдон хөнжил дээгүүр нэг асгарсан байх нь тэр. Аягатай бэлэн гоймон хөнжил дотор байсан байж л гэсэн бодлоор яагаад тэнд байсныг нь ч асуулгүй өрөөндөө үлгэрийн ном уншиж байсан хүүгээ очоод хэд цохиод авав.

Яагаад аавыгаа уурлуулах юм хийж байгаа юм? гээд үргэлжлүүлэн цохиж байтал нулимстай нүдээрээ над руу хараад хэлсэн тэр үг миний гарыг ямарч хүчгүй болгож орхив.

“Таныг газан пилетка битгий асаагаарай гал гарах аюултай гэсэн болохоор крантны халуун ус аягатай гоймонд хийгээд таныг ирхэд хөрчих байх гэж бодоод халуунаар нь байлгах гэсэндээ хөнжил дотор хийсэн гэх нь тэр… зүрх шимшрэвч хүүгийнхээ нүдэн дээр уйлахгүй гэсэндээ нойлд орж крантныхаа усыг урсгаж байгаад уйлж сэтгэлээ онгойлгов. яг жилийн өмнө ийм зүйл болсноос хойш би хүүгээ ойлгохыг хичээж мөн ээжийнх нь хоосон орон зайг нөхөх гэж хэр чинээндээ л хичээн байв. Гэтэл нэгэн өдөр хүүг маань цэцэрлэгтээ ирсэнгүй гэж багш нь залгав.

Санаа зовсон би ажлаасаа чөлөө аваад хайж байтал гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд ганцаараа тоглож байлаа. Ингээд би гэдэг хүн дахин нэг удаа хүүдээ гар хүрэв. Энэ үед хүү маань ямар нэгэн шалтаг тайлбарын алыг нь ч хэлэхгүй “миний буруу уучлаарай ааваа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Энэ явдлаас хойш хүү маань цэцэрлэг дээрээ үсэг сурсан гээд өрөөндөө ганцаараа өдөр бүр ямар нэгэн зүйл бичиж суудаг болов. Тэгээд 1жилийн дараа нь бага ангид элсэж орсон юм. Крисмасийн өмнөх өдөр байлаа. ажлаасаа тарах гээд байж байтал тосгоны шуудангийн газраас дуудлага ирэв. Хүүхэд чинь авах хүний хаяг утас марк ч байхгүй 300захиа барьж ирчихээд явуулий гээд байна.Оны эцэс болоод ажил ихтэй байхад хүндрэл учруулаад байна ирээд ямар нэгэн арга хэмжээ авч өгнө үү гэх нь тэр…

Би хүүгээ хэрэг тарьчихлаа л гэдэг үүднээс хандаж дахин гар хүрэв. Энэ удаад ч тэр тайлбар шалтагын альныг ч хэлэлгүй ” миний буруу уучлаарай ааваа” гэв. Хэсэг байж байгаад хэнд явуулах гэсэн юм гэтэл “ЭЭЖДЭЭ ЯВУУЛАХ ГЭЭД” гэхэд өөрийн эрхгүй би нулимс унагаж орхив. Тэгээд яагаад нэг нэгээр нь явуулалгүй нэг дор ингэж олноор нь явуулж байгаа юм бэ гэтэл “захиа бичих бүртээ шуудангийн хайрцаганд хийхээр очдог байсан ч намхан болохоор хүрдэггүй байсан юм. Өнөөдөр очоод үзтэл гар хүрч байхаар нь буцаж ирээд бүх захидлаа аваад эргэж очиж хийсэн” гэв. Тэр үед хүүхдэдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг бодсоноо “Миний хүү: ээж нь тэнгэрийн улсад байгаа учир захидал бичээд шатааж бай. ээж нь тэгвэл уншиж чадна” гэж тайлбарлаж хэлэв.

Тэгээд захидлуудыг нь шатаахаар авч гараад агуулгыг нь үзтэл нэг захидал дээрээ “Хамгаас хайрт ээждээ” ээжээ өнөөдөр би цэцэрлэгээ тасалчихсан эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ хамт нээлттэй хичээл орно гэхээр нь аавд хэлээгүй, хэлэхээр таныг санаад хэцүү байна байх гэж бодоод . Тэгээд ганцаараа тоглоомын талбайд байсан аавын намайг хайж дуудах хоолой нь сонсогдохоор нь ганцаараа тоглож байгаа дүр эсгэчихсэн. Тэгээд аав намайг зодсон. Хэлчих юм бол аавыг уйлах байх гэж бодоод яагаад тасалсанаа огт хэлээгүй би сайн байгаа биз? Шөнө бүр аав таныг санаад ганцаараа уйлж байхыг нь би харсан юм. Ээжээ хүү нь таны царайг мартах гээд байна, хайртай санаж байгаа хүнийхээ зургийг цээжиндээ тэврээд унтах юм бол зүүдэнд нь ирдэг гэж сонсоод шөнө бүр таны зургийг тэвэрч унтаж байгаа. Та миний зүүдэнд ганцхан удаа ирж болохгүй юм уу? гэсэн байв.

Захидлыг уншаад өөрийн эрхгүй нулимс минь урсаж Хайрыг авахын төлөө төрсөн хүүдээ эхийн хайрыг өгч чадахгүй байгаа санагдаж сэтгэл минь өвдөв. Эргэж гэртээ ороод би. Mиний хүү бол хайрыг авахын төлөө төрсөн тийм болохоор цаашид ааваасаа юу ч битгий нуугаарай гэж хэлээд тэвэрсэн юм.c

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

ХОНКОНГИЙН ТЭНГЭР БАГАНАДСАН ЦАМХАГУУДАД ЯАГААД ИЙМ “НҮХ” БАЙДАГ ВЭ?

Сексийн тухай итгэмээргүй 6 баримт