,

Cry


Эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг бидний өдөр тутмын амьдралын буруу хэвшлүүд

Ингээд бидний амьдарлын хэв маяг болсон зарим нэг зүйлс хүний эрүүл мэндэд хэрхэн муу үр дагавар авчирдаг вэ гэдэг талаар танд мэдээлэл хүргэхээр шийдлээ. Өөрийгөө халамжлаарай бас хайрлаарай.

Хөлөө ачиж суух.Хөлөө ачиж суух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар олон нийтэд таниулах компанит ажлыг анх 1999 онд “The Great Cross Out” нэртэй компанит ажлыг хоол үйлдвэрлэлийн компани эхлүүлсэн байдаг. Энэ нь бид бүхний өдөр тутамдаа хийж дадсан нөхцөлт бус реклекс гэж хэлж болох бөгөөд хөлөө байнга ачиж сууснаар цусны даралт ихсэх, судасны бүдүүрэл, мэдрэлийн өвчлөлд хүргэх зэрэг сөрөг нөлөөтэй болохыг маш олон судалгаагаар тогтоосон байдаг юм.

Шувуу хооллох. Тагтаа хооллох нь аав ээж нарын хүүхдүүдийн хамт салхилангаа хийх дуртай нэгэн зүйл болсон билээ. Харамсалтай нь энэ хөгжилтэй зүйл боловч аюултай гэдгийг анхаарна уу. Хотын шувууд халдварт өвчин тээх нь 50% илүү байдаг байна. Тагтаанууд шувууны ханиад, нян, мөөгөнцөр, бактерийн гаралтай хоолны хордлого, сүрьеэ, туулай ханиад гэх зэрэг маш олон өвчин тараадаг. Энэ жагсаалт үргэлжилнэ гэдгийг дуулгахдаа харамсалтай байна…..

Чанар муутай нүдний шил зүүх.Мөнгөө хэмнэх үүднээс зарим нүдний шил үйлдвэрлэгчид маш хямд хуванцар ашиглан нүдний шил үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй харин түүний оронд нарны хурц гэрэлд нүд шууд өртөн нүдний торлог бүрхэвч үрэвсдэг байна. Нүдний шилний туссан сүүдэр нь нүдний хүүхэн харааг тэлэн хоёр дахин их нарны хэт ягаан туяаг таны нүдэнд авчрах ба нүдний шил зүүхгүй байхаас ч илүү хортой. Нарны хэт ягаан туяа нүдэнд шууд очсоноор нүдэнд цагаа бууж, нүдийг гэмтээн улмаар хавдар үүсгэх эрсдэлтэй.

Маш их ус уух. Тиймээ та зөв уншсан. Байнга усыг хэт их хэмжээтэй уух нь эрүүл мэндэд ашигтай биш, харин бага хэмжээтэй уух хэрэгтэй. Судлаачид үзэхдээ хүний бие эрхтэний усны хэрэгцээ харилцан адилгүй. Хэрэв та их хөдөлж, спортоор их хичээллэдэг бол ус их уух нь зөв. Хэрэв та бөөр, зүрх судасны асуудалтай бол бага уу. Ерөнхийдөө та өдөрт хир их ус уух шаардлагатай вэ гэдгийг мэдэхийн тулд таны хир их цангаж байгаа эсэх юм. Хэрэв та цангахгүй байгаа бол битгий өөрийгөө хүчил.

Халуун жингээр өөрийгөө эмчлэх. Биеийн өвдсөн аль хэг хэсэгтээ халуун эсвэл хүйтэн жин тавих нь бидний хийх дуртай бас нэгэн зуршил. Гэхдээ халуун жинг хэрэглэж болхгүй заалт бүхий хэд хэдэн өвчний жагсаалт байдаг. Эдгээрт юу багтах вэ гэвэл: цус алдалт, гэдэсний хурц үрэвсэл(нойр булчирхайн үрэвсэл, мухар олгой, цөсний үрэвсэл), булчин шөрмөс сунасан болон гэмтлийн дараахь үед.

Бичил долгионы зууханд попкорн хийх.Энэ зөвхөн хэрхэн хийх арга замын талаар бус, түүнийг гэрийн нөхцөлд хийхэд орж байгаа орцны тухай юм. Гол аюул нь (CH3CO)2 хэмээх нэршил бүхий химийн элемент агуулагддагт байгаа юм. Энэ бол нийлэг өөх тос бөгөөд амт оруулагч юм. Попкорныг бэлэн болгох гээд халаах үед элгэнд маш муу нөлөө үзүүлэх нийлэг өөх тос ялгарч эхлэх ба элгэнд эрсдэл учрахаас сэргийлэх гол арга зам бол идэхийн өмнө хөргөх хэрэгтэй.

Ажлын ширээн дээрээ хоол идэх. Зөндөө олон төрлийн ажлын ширээ байгаа, гэхдээ ихэнх нь хоол идэхэд тохиромжгүй л болов уу. Ажлын ширээний ойр орчимд маш олон тооны бактериа байдаг бөгөөд ходоодны үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө гэдгийг та мэдэж байгаа бизээ. Хэрэв энэ шалтгаан танд хангалтгүй санагдаж байгаа бол, хамт ажиллагсдад таны таны идэж буй хоолны үнэр төвөг учруулахаас гадна таны тархи толгой хоолны цагаар бага ч гэсэн амарч хоол идэхэд анхаарлаа хандуулснаар ходоод гэдэс, хоол боловсруулах системд тань сайнаар нөлөөлөх юм.

Тослоггүй сүү, цагаан идээ хэрэглэх. Тослоггүй сүү тослогтой сүүнээс ялгарахгүй гэж та бодож байж магадгүй. Ашиг тусын хувьд тослоггүй сүү тослогтой сүүтэй эн зэрэгцэхгүй. Сүүнээс авч буй өөх тос, витамин зэргийг хиймэл нийлэмжээр орлуулдаг ба энэ нь эрүүл мэндэд муу. Сүүний маш олон үйлдвэрлэгчипд тослоггүй сүүнд сүүний нунтаг нэмж сүүнийхээ чанарыг сайжруулдаг ба энэ нь сүүнд агуулагдах холестериныг исэлдүүлдэг байна.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

Шведээс гуйлгачин ирээд Монголын Гүн болсон нь буюу Франц Август Ларсоны түүх

Хүүхэдтэй хамт байхад хэзээ ч уйдах зав гарахгүй гэдгийг батлах 20 зураг