,

WIN


Samsung Galaxy S8 гар утас СОНГОХ 10 ШАЛТГААН

Өнгөрөгч 7 хоногт худалдаанд гарсан Samsung Galaxy S8 гар утас Монголын зах зээлд эрэлт ихтэй байна. Тэгвэл хэрэглэгчид яагаад Samsung Galaxy S8 гар утас сонгох болсон 10 шалтгааныг түүвэрлэн хүргэж байна.

1. ИЛҮҮ ТОМ ДЭЛГЭЦ

Утсанд байх дэлгэцийн хэмжээг илүү томруулж өгсөн. Дэлгэцийн хэмжээ 18.5:9 харьцаатай болсон нь өргөн дэлгэцийн видео контент үзэхэд нэн тохиромжтой болсон.  Илүү том sAMOLED дэлгэц нь баялаг өнгөнүүд, өндөр нарийвчлал, гайхалтай дүрслэлийн ачаар ямар ч зүйл үзэж байсан хамаагүй таны үзэж байгаа дүрсийг танд илүү амьд харуулах болно.

2. КАМЕР

F1.7 өрц болон сайжруулсан зураг боловсруулах технологийн тусламжтайгаар гайхалтай зураг дарах Dual Pixel бүхий 12MP камертай. Энэ нь өдөр болон шөнийн аль ч цагт гадаа болон дотор ямар ч орчинд зураг дарсан таны зураг үргэлж тод бас гэрэлтэй байх боломжийг олгодог. Мөн 8MP бүхий нүүрний камер нь Face Recognition буюу нүүр таних автомат фокус тохируулагчтай болсноор гайхалтай селфи зураг авах боломжийг олгодог.

3. НЭМЭЛТ САНАХ ОЙ

Утасны дотоод багтаамж 64GB бөгөөд 256GB хүртэл хэмжээтэй MicroSD карт нэмэлтээр хийх боломжтой тул гар утасны багтаамж дүүрнэ гэж санаа зовох шаардлагагүй.

4. УС БОЛОН ТООСНЫ ХАМГААЛАЛТ

IP68 ус болон тоосны хамгаалалтын стандарт нь 1.5м хүртэл гүн усанд 30 минутын турш тэсвэртэй.

5. ДЭЭД ЗЭРГИЙН ДУУГАРАЛТ

2 талт динамик спикер бүхий AKG тохируулгатай чихэвч дагалдаж ирдэг.

6. ОЛОН ЦОНХТОЙ ЗЭРЭГ АЖИЛЛАХ

Олон үйлдлийг зэрэг хийхэд зориулагдсан хүчирхэг 10нм процессортой болсон.  Энэ нь өндөр график дүрслэл бүхий тоглоомыг ямар ч саадгүй ажиллуулах чадвартай.

7. ХАМГААЛАЛТ

Хурууны хээ танихаас гадна нүдний солонгон бүрхүүлийг таньж ажиллах илүү өндөр хамгаалалттай болсон. Энэ нь таны хувийн мэдээлэл бусдад алдагдахаас сэргийлээд зогсохгүй утасныхаа түгжээг хялбархан тайлах боломжийг олгоно. Мөн та вэбэд өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан нэвтрэх, хамгаалагдсан хавтас нээх гэх мэт нууц үг ашиглах шаардлагатай үедээ хурдан хялбар ашиглах боломжтой.

8. ЗАГВАР

Дээд зэрэглэлийн чанартай металл болон шилээр хийгдсэн бөгөөд бараг үл мэдэгдэх хажуугийн хүрээ, нумарсан дэлгэц зэрэг нь гарт барихад илүү тав тухтай мэдрэмж төрүүлдэг.

9. БАТАРЕЙ

3,000 mAh болон 3,500 mAh хэмжээтэй батарей нь найдвартай удаан ажиллагааг хангахаас гадна илүү хурдан цэнэглэх горим болон утасгүй цэнэглэх давуу боломжтой байдаг.

10. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ, ХҮҮГИЙ ЗЭЭЛ

Galaxy S8 загвар нь 1,980,000 төгрөг, Galaxy S8+ загвар нь 2,220,00 төгрөгийн үнэтэйгээр Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа бөгөөд та хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай ХААН Банк, болон Капитрон банкны зээлээр худалдан авах боломжтой.

Та банкны лизингээр худалдан авахаар шийдсэн бол Galaxy S8 загварын хувьд сар бүр 165,000₮, харин Galaxy S8+ загварыг сонгон сар бүр 185,000₮ төлөх таатай нөхцөл таныг хүлээж байна.

Харин та Голомт банкны дараа төлбөрт ЗЭС болон American Express картын хэрэглэгч бол Galaxy S8 загварыг 250,000₮ хямдарсан үнээр буюу 1,730,000₮, Galaxy S8+ загварыг 280,000₮-р хямдруулан 1,940,000₮-р худалдан авах боломжтойг дуулгая.

Та Samsung Galaxy S8|S8+ гар утас сонгохоор шийдсэн бол Samsung брэндийн албан ёсны дэлгүүрээр зочлоорой. Албан ёсны дэлгүүрүүд:

  • Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ (ТЕДИ төвтэй залгаа)  төвийн 1 давхарт
  • ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт
  • ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт
  • Хорооллын Номин худалдааны төвийн зүүн талд байрлах САНСАР худалдааны төвийн 1 давхарт
  • И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт тус тус байрлаж байна.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

Facebook-т “газар авсан” зугаатай постууд

“ЦЭНХЭР ХАЛИМ-ыг ТЭНЭГҮҮДЭД зориулсан…”