,

Angry LOL


“ЦЭНХЭР ХАЛИМ-ыг ТЭНЭГҮҮДЭД зориулсан…”

Өнгөрсөн жилээс ОХУ-д ноцтой асуудал болж, цагдаагийн байгууллагууд сэрэмжлүүлж эхэлсэн “Цэнхэр халим” хэмээх тоглоомын тухай Баруун европ, Америк, Азийн орнуудад хөндөж эхэлжээ.

Тэгвэл “Цэнхэр халим” гэж яг юу вэ?

Энэ тоглоом олон нэртэй. Цэнхэр халим, Аниргүй байшин, Халимны тэнгис, Намайг өглөө 4:20 цагт сэрээгээрэй зэрэг. Тоглоом эцэстээ тоглогчийг амиа хорлоход хүргэх зорилготой.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д энэ тоглоомоос болж 100 гаруй өсвөр насныхан амиа хорлосон байж магадгүй гэсэн таамаг бий.

Юм бүхнийг сонирхож байдаг өсвөр насныханд далд утга бүхий нэртэй тоглоом нууцлагдмал сонин санагдана. Гэвч үнэндээ тийм ч их сонирхоод байх зүйлгүй, түүнийг тоглож цагаа үрэх шаардлагагүй гэдгийг нь эхлээд мэдээлэх хэрэгтэй.

Нэгэнт тоглоомын гол зорилго амиа хорлоход хүргэдэг учир түүнийг нь тайлбарлахад ямар ч хүүхэд “Би юу гэж тэгэх вэ, яршиг даа” хэмээн хүлээн авдаг. Харин тоглоомыг удирдан явуулж буй компьютерын цаана суух этгээд хүүхдүүдийн Facebook дэх хувийн мэдээллийг нь тоглоомоороо дамжуулан авчихсан учир тоглоомоо дундаас нь болиулахыг хүсэх тэр үед нь элдвээр заналхийлж, сүрдүүлж эхэлдэг байна.

Тоглоом анх Европын хамгийн том нийгмийн сүлжээ болох, ихэвчлэн оросоор ярьдаг улс орнуудын хэрэглэгчид ашигладаг Vk буюу ВКонтакт сүлжээнд гарч иржээ. Ингээд нэгэнт элсэн орсон хэрэглэгч 50 өдрийн хугацаатай даалгавар гүйцэтгэнэ.

Өдөр бүр аймшгийн бичлэг үзэх, гар дээрээ хутгаар сийчих, бэлэн боллоо хэмээн өөрийн нийгмийн сүлжээнд бичих, өөрийгөө гэмтээх, уруулаа зүсэх, өглөө бүр 4:20 цагт сэрэх, өөртэйгөө адил тоглогчтой харилцах, удирдагч этгээдийн явуулсан хөгжмийг сонсох, даалгаврыг гүйцэтгэсэн гэдгээ батлах зураг, бичлэг явуулах гэх мэт даалгавруудыг гүйцэтгэх хэрэгтэй.

Ингэж явсаар 29 дэх өдрөө “Би халим” хэмээх тангараг өргөж, 30-49 дэх өдрүүдэд дээр дурдсан бүх зүйлсийг тогтмол хийж, эцэст нь буюу 50 дахь өдөр хаа нэгтээгээс үсэрч амиа егүүтгэснээр тоглоомын ЯЛАГЧ болно.

Цэнхэр халим гэж нэрлэсэн шалтгаан нь халим, хүн хоёр л зориуд амиа хорлодог амьтад болохоор тэр…

Тоглоомыг санаачлагч: Би НИЙГМИЙГ ТЭНЭГҮҮДЭЭС ЦЭВЭРЛЭХИЙГ ХҮССЭН…

ОХУ-ын иргэн, 21 настай Филипп Будейкин нийгмийн сүлжээнд идэвхтэй тархсан “Цэнхэр халим” тоглоомыг санаачилсан хэргээр баривчлагдан, 16 өсвөр насны охины амийг хорлуулсан хэрэгт буруутай гэдгээ хүлээжээ.

Тэрээр тоглоомыг санаачлагчдын нэг бөгөөд хохирогч нараа “биологийн хаягдал, тэнэгүүд” болохоор нийгмээс цэвэрлэж байсан гэж мэдэгдсэн байна. Филипп Будейкин 2016 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдөр анх цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн атгаг санаагүй, харин зугаацаж байсан гэсэн бол өчигдөр /2017.05.11-ний өдөр/ шүүхийн өмнө гэм буруугаа хүлээжээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг ахалсан Антон Брейдо “Филипп болон түүний хамтрагч нар 2013 оноос хойш энэ тоглоомыг эхлүүлж, эцэстээ ямар үр дүнд хүрэхийг нь сайн мэдэж байсан. Ингээд өнгөрсөн хугацаанд аргаа улам нарийсгаж, хэнийг байгаа болгох гэдгийг хүртэл нухацтай шийддэг байж.

Эхлээд энэ залуус Vk сүлжээнд аймшгийн бичлэг оруулдаг группүүд нээж, тэнд орж, сонирхож байгаа хүүхдүүдийг судалж, тэдний дундаас байгаа онилдог байсан байна. Сэтгэл зүйгээр нь тоглож, эцэстээ амиа егүүтгэхэд нь хүргэж болох тийм хүүхдүүд тэдний бай болж байж” гэжээ.

Яагаад тэд ЯЛАГЧ болж, амиа егүүтгэдэг вэ? ТА ХЭРХЭН СЭРГИЙЛЖ ЧАДАХ ВЭ?

Нийгмийн сүлжээ бидний бусадтай харилцах хамгийн хялбар бөгөөд өргөн цар хүрээтэй тогтолцоо юм. Facebook дээр хэрэглэгчид өөрсдийн гэр бүл, найз нөхөд болон огт танихгүй хүмүүстэй хүртэл хялбархан харилцаж чадна.

Нийтлэл оруулахдаа зөвхөн найзууддаа харагддаг болох сонголтыг нь хийж, юуг олон нийтэд нээлттэй байлгах эсэхийг та сонгох ёстой

Тэгвэл нийгмийн сүлжээний буруу хэрэглээ “За яршигдаа, хэн л амиа хорлов гэж” хэмээн бодож орсон хүүхдүүдийг ЯЛАГЧ болоход түлхдэг хамгийн том асуудал болжээ. Хамгийн энгийн жишээ авч үзье. Та хэн нэгний утасны дугаараар Facebook-ээс хайж олоод хэн болох, юу хийдэг, хаана амьдардаг гэдгийг нь төвөггүй мэдэж чадна.

Мэдээж хэрэг бүх хүнийх биш ч гэсэн бидний дийлэнх нь хувийн чанартай мэдээллээ олон нийтэд нээлттэй харуулсаар байдаг.

Эрүүл ухаанаар бодож үзэхэд хэн ч өөрийгөө тарчлаан байж эцэст нь амиа егүүтгэхгүй гэж та бодож болох юм. Гэвч дан ганц эрүүл ухаан байгаад хангалтгүй. Бидний тухай бүх мэдээлэл дурын этгээдийн гарт орж байгаа цагт зөвхөн өсвөр насныхан гэлтгүй насанд хүрэгчид ч бусдын эрхшээлд орж болно.

50 өдрийн даалгаврыг анх сонирхоод орсон хүүхдүүд дундаас нь хаяхыг хүсэх нь ойлгомжтой. Харамсалтай нь даалгавар өгч байгаа этгээд хүүхдийн хаана амьдардаг, хаана сурдаг, юу хийдэг, хэнтэй найзалдаг гэдгийг бүгдийг нь мэдчихсэн байгаа.

Ингээд “Би болилоо” гээд бичихэд нь эхний ээлжид өөрийнх нь явуулсан гараа зүссэн зургуудыг бусдад дэлгэнэ гэж сүрдүүлнэ. Энэ нь амжилтгүй бол гэрт чинь очно, эцэг эхийг чинь … гэх мэтээр сүрдүүлж, хүүхэд хэнд ч хэлж чадахгүй байсаар арга буюу ЯЛАХ тухай бодно.

Гэтэл үнэн хэрэгтээ компьютерын цаанаас заналхийлж буй этгээдүүд зөвхөн тухайн хүний сэтгэл зүйгээр тоглож чадах сул дорой нэгэн байх нь түгээмэл.

Тэгэхээр хэрэглэгч та болон өөрийнхөө хүүхдийн нийгмийн сүлжээг ашиглах мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Ямар нийтлэлийг оруулж болох, ямрыг оруулж болохгүй гэдгийг ялгаж салгах нь таны үүрэг.

Нийтлэл оруулахдаа зөвхөн найзууддаа харагддаг болох сонголтыг нь хийж, юуг олон нийтэд нээлттэй байлгах эсэхийг та сонгох ёстой. Өөрийн гар утасны дугаарыг зөвхөн найзуудад харагдуулж, гэрийн хаягаа хүртэл нуух эрх нь танд бий.

Анхнаас нь бусдын аманд орж, өөрийнхөө тухай бүхнийг дэлгээгүй цагт компьютерын дэлгэц, кейбоардны цаанаас хэн ч таныг, яаж ч чадахгүй…

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

Samsung Galaxy S8 гар утас СОНГОХ 10 ШАЛТГААН

Ангал дээгүүр татсан олсноо өндөр өсгийттэй дүүлэгч