Олны танил

Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээллийг ашиглан хуурамч Хандивын ДАНС нээжээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээлэл тарсан билээ. Тэгвэл ашиг хонжоо хайгч нөхдүүд түүний нэрийг ашиглан худлаа данс нээжээ.

Энэ талаар “Б. Лхагвасүрэн багшийн эмчилгээний хандив нэрээр худлаа данс яваад байна гэнэ шүү. Хүү Саранхөхөөгийн Хабул нь хэлсэн байна. Гэр бүлийнхэн нь ярилцаж байж шийдэх асуудал тул та бүхэн тусламж дэмжлэгээ азнаж байгаарай.” хэмээн шавь нар нь анхааруулж байна.

Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардал 100 илүү сая төгрөг болж байгаа аж. Хэрэв эмчилгээний төлбөрөө олбол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох боломжтой гэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close