, ,

WIN


Ангал дээгүүр татсан олсноо өндөр өсгийттэй дүүлэгч

Эгц өндөр хадан хясаа, ангал дээгүүр татсан нарийхан олсон дээгүүр явж, адреналин ялгаруулах дуртай “мангар” зоригтнууд байдаг. Тэдний нэг бол 25 настай энэ бүсгүй. Түүнийг Фейт Дики гэх бөгөөд тэр мэргэжлийн олсон дээгүүр явагч ажээ. Мэдээж бүсгүй нэг бус удаагийн дээд амжилтын эзэн бөгөөд тэдгээрээр амжилтаа хязгаарлахыг хүссэнгүй бололтой.

Фейт дахин бүгдийг гайхашруулан уулга алдуулж, амьсгаа даран, сэтгэл түгшин хүлээхийг харахыг хүсчээ. Энэ удаад тэр ангалын дээгүүр татсан олсон дээгүүр өндөр өсгийттэй алхжээ. Энэ явдал Чех улсад энэ спортыг сонирхогч эмэгтэйчүүдийн ээлжит цугларалтан дээр болсон байна.

“Би бага зэрэг хөгжилтэй талаас нь харагдуулахыг хүссэн. Өмнө нь хэн ч, хэзээ ч өндөр өсгийт хөлдөө углан ангал, хадан хясаан дээгүүр ингэж явж байгаагүй. Харин би оролдож үзэхээр шийдсэн. Би эрсдэлийг хянах дуртай. Хэрэв миний энэ спортоор хичээллэж эхэлсэн таван жилийн хугацаанд туулсан замыг доллараар хэмждэг бол аль хэдийн баяжчихгүй юу” хэмээн тэрээр хошигнон ярьж байна.
Фейт Дики хэмээх энэ бүсгүй Техас мужийн Остин хотынх бөгөөд Олсноо явагчдын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга дээд амжилтын эзэн билээ. Түүнд Швейцарийн уулын хөндийн дээгүүр 1200 метрийн өндөрт 80 метр гаруй замыг олсон дээгүүр туулсан амжилт хадгалагддаг.

 

High Heel Slackline

High Heel Slackline

High Heel Slackline

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

“ЦЭНХЭР ХАЛИМ-ыг ТЭНЭГҮҮДЭД зориулсан…”

Усан сангаас жирэмсэлжээ