Нийгэм

Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь иштэй чихэрнээс зөрчил илэрчээ

МХЕГ-ын даргын баталсан 01/27 тоот удирдамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтанд худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 432 иргэн аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт 422 зөрчил илрүүлж 276 зөрчлийг арилгуулжээ.

Илэрч буй зөрчлийн дийлэнх хувийг хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Тухайлбал: Импортоор оруулж ирсэн хүүхдийн төрөл бүрийн тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихэр, кремтэй кекс зэрэг бүтээгдэхүүн, мөн зоогийн газруудад хаяг шошгын зөрчилтэй хоол амтлагчуудыг хэрэглэж байгаа зөрчил нийтлэг илэрч байна.

Зөрчил арилгуулахаар нийт 15 албан шаардлагыг хүргүүлж 4 аж ахуйн нэгжид 11000.0 мянган төгрөгийн торгууль шиитгэвэр оногдуулаад байна.

Хяналт шалгалтад хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад “Шинэ жилйин баярын үер болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг өгч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close