Бусад

Хүн үхэхийнхээ өмнө юу мэдэрдэг вэ?

Австралийн мэргэжилтнүүд хүн үхэхийнхээ өмнө юу мэдэрдэг болохыг тогтоожээ. Тэгтэл анагаах ухааны хөгжлийн ачаар сүүлийн үед хүмүүс амь тасрахдаа зовох нь багассан байна. Тэд үхэхийнхээ өмнө ихэвчлэн нойргүйдэж, ядарч, амьсгалахад хүнд болж байна гэсэн энгийн шинж тэмдгээр л зовдог ажээ.

Вуллонгогийн их сургуулийн эрдэмтэд тогтоохдоо, сүүлийн 10 жилд нас барахад гардаг өвдөлт болон бусад шинжүүд эрс багассан гэнэ. Өвчтөнүүдийн 85-аас илүү хувь нь амьдралынх нь сүүлчийн хором ирж байгааг ч анзаардаггүй болжээ. Энэ нь өвчин намдаах эм, бэлдмэлийн ач гэнэ.

Гэхдээ амьдралын сүүлчийн хоромдоо хүмүүсийн 13.3 хувь нь ядарч байна гэсэн бол 7.4 хувь нь өвдөж байна, 7.1 хувь нь хоол идэх хүсэлгүй байна гэжээ. Гэдэс нь хямрах, бөөлжих, амьсгалахад хүнд болох шинж тун бага ажиглагджээ. Амьдралын сүүлийн цагууддаа хүн өвдөлтөндөө шаналах нь бараг бага. Харин өвчний эхэн үед л өвдөлт тэднийг хамгийн ихээр зовоодог.

Үүнээс өмнө эрдэмтэд нас барж байгаа хүний шинж тэмдгийг нэрлэжээ. Эдгэр шинж тэмдэгт ер бусын их нойр хүрч, ядрах зэрэг ордог байна. Энэ үедээ өчүүхэн ачааллаас ч асар ихээр ядарч, байнга унтахыг хүсдэг гэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close