Нийгэм

Д.Гантулгыг яллагдагчаар татах бололтой

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг УЕПГ-т хянаад эрүүг ийн харээг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусах гэж байгаа аж. Улмаар прокуророос Д.Гантулгыг яллагдагчаар татах саналтай ирэх долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна. Харин үүнийг Д.Гантулгын өмгөөлөгч үгүйсгэлээ. Д.Гантулгад холбогдох хэрэгт үндэслэлгүй дүгнэлт гаргасан байж болзошгүй ШШҮХ-ийн шинжээчдийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст байцааж буй бөгөөд удахгүй Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлэх юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close