,

Love WIN


Шоколад идэх нь зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулна

ЛОНДОН. /Xinhua/. “Heart” цахим сүлжээнд нийтлэгдсэн саяхны нэгэн судалгааны илтгэлд дурдсанаар, шоколад тогтмол идсэнээр зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулах боломжтой ажээ.

Шоколадыг зохих хэмжээгээр хэрэглэх болон зүрхний дээд ховдлын хэм алдалт хоёрын харилцан хамаарлыг судлаачид олж илрүүлсэн байна.  Зүрхний хэвийн бус цохилт, хэм алдалт нь цус харвах, зүрх зогсох болон бусад ноцтой асуудалд хүргэх магадлалтай.
Дани улсад шоколадны хэрэглээг тодорхойлох үүднээс хүнсний хэрэглээний талаарх асуулга судалгааг  50-64 насны 55 502 эрэгтэй болон эмэгтэй хүмүүсээс авчээ. Ойролцоогоор 13 жил үргэлжилж буй энэ судалгаагаар зүрхний хэм алдалтын 3 346 тохиолдол илэрсэн байна. Шоколад огт иддэггүй хүмүүсийнхтэй харьцуулахад сард 28.35 граммыг иддэг хүмүүсийн зүрхний хэм алдалт, хэвийн бус цохилт 10 хувиар бага байсан байна.
Харин долоо хоногт нэг бүтэн шоколад иддэг хүмүүст хэм алдалтын үзүүлэлт 17 хувиар бага байсан бол долоо хоногт 2-6 ширхэгийг иддэг хүмүүсийн хувьд 20 хувиар бага байсныг судлаачид олж тогтоожээ.

Сонирхолтой нь, асуулга судалгаанд оролцсон шоколад их иддэг хүмүүс нь боловсролын хувьд илүү байсан гэнэ.

Гэвч уг судалгаа нь ажиглалтын түвшинд хийгдсэн бөгөөд шоколад нь зүрхний хэм алдалтаас урьдчилан сэргийлнэ гэж баталж байгаа хэрэг биш гэдгийг судалгааны багийн эмч нар анхааруулсан байна.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Leave a Reply

Алёнушка

Нийтлэлч А.Баатархуяг: 400 монгол 10000 гаминг ялна