Дэлхий дахинд

Нострадамусын зөгнөснөөр ирэх жил юу тохиолдох вэ?

2018 он гарахад сар гаруйн хугацаа үлдээд байна. Тэгвэл Францын алдарт зөнч Мишэл Дэ Нострадамус ирэх онд дэлхий нийтэд тохиолдох үйл явдлуудыг зөгнөжээ.

Ирэх жилийг зөгнөсөн Нострадамын зөгнөлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн ялалт дэлхий дахинд шинэ дайны эхлэлийг тавина, Израйль улс газрын зурагнаас алга болж, байгалийн гамшигууд тохиолдоно гэж бичжээ.

Нострадамусийн зөгнөлийг дэлгэсэн “Liban 24” сайтын бичсэнээр ирэх жилд дэлхийн хэд хэдэн бүс нутагт байгалийн гамшиг тохиолдож, зарим нэг улс орнуудад маш том өөрчлөлтүүд гарна гэнэ.

Түүний зөгнөлд хамгийн аймшигтай зүйл бол дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ гэж бичсэн явдал юм. Тодруулж хэлбэл олон хүний аминд хүрч, маш их хэмжээний гарз хохирол учруулсан энэ дайн 2025 он хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн БНХАУ, Япон, Австрали, ОХУ тэргүүтэй орнууд хар салхи, цаг уурын тогтворгүй байдлаас үүссэн байгалийн гамшигт өртөнө гэж бичсэн байна. Мөн дэлхийн уур амьсгал улам дулаарч, түүхэнд байгаагүй маш халуун жил болно гэж бичжээ.

С.Чулуунцэцэг, MNC телевиз

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close