Олны танил

Л.Мөнхбаясгалан: Тэмүүжинтэй хамт байсан нэгэн улстөрч өөрийгөө илрээгүйд өнөөдрийг хүртэл залбирч явааг би мэднэ!

Номундарь охин мөдхөн ” Намайг дарамталж энэ бүхнийг яриулсан. Би цагдаад хандана” гэж мэдэгдэл хийвэл бүү гайхаарай. Хажууд нь нөгөө ” солиот” Батбаяр өмгөөлөгч сууж байж мэднэ. Яагаад гэвэл түүнийг, эцэг эхийг нь аймаар дарамталж байгаа.

Хэдэн жилийн өмнө би Тэмүүжин сайдад уруу татагдсан Сарангэрэл охинтой ярилцлага хийсэн. 3 хоногийн дараа нөгөөх маань Батбаяр өмгөөлөгчтэй зэрэгцэж суугаад Мөнхбаясгалан намайг хүчээр яриулсан гэж мэдэгдэл хийсэн. Бүх хэвлэл, фб хаяг, твитерчид намайг үзэн ядуулж , гэнэ цайлган охиноор улс төр хийлээ хэмээн Монголоос хөөх юм болсон. Жил гарны дараа Сарангэрэл шоронгоос гарч ирээд Тэмүүжин, Батбаяртангууд хэрхэн худал зүйл зохион байгуулсаныг, хэвтэрт байсан ээжийг нь эмчилж өгнө гэхээр нь тэдний ярь гэсэн болгоныг ярьсан тухайгаа хажууд гэрч суулгаж байгаад уйлан хайлан ярьж өгөөд надаас уучлалт гуйж билээ. Яагаад үүнийг бичих болов гэвэл хүчтэний өмнө хүчгүй нь буруутай болдог.

Хэвлэл мэдээлэл, мөн өнөөдөр Номундарь охиныг өмөөрч байгаа та бүхэн маргааш гэхэд тархиа угаалгачихаад үзэн ядах болно. Эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө над мэтийн сэтгүүлчид, хохирогч охид буруутай болдог. Утасны цаанаас цээжээ дэлдэж хэл амаа билүүддэг та бид хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм. Сарангэрэл охиныг би дарамталж ярилцлага авсан болж үзэн ядагдаад, Тэмүүжин өндөр нэр хүндтэй учраас гутаагдсан шударга улстөрч болж үлгэр төгсөхөд хэн ч 18 хан настай охиныг яагаад 40 хүрч яваа улстөрч саунд урьж хамтдаа төрсөн өдөр тэмдэглэсэнийг , хөөрхий түүн шиг өчнөөн охиноор наадсан тухай хэн ч эргэцүүлээгүй юм даа…

Бас Тэмүүжинтэй хамт байсан нэгэн улстөрч өөрийгөө илэрээгүйд өнөөдрийг хүртэл залбирч явааг би мэднэ!!!! Эрх мэдэл албан тушаал мөнгө нийлээд ийм л байдаг….өнөөдөр намайг Номундариас ярилцлага аваач гэж байна. Авсаны марнаашнаас хэрхэн гутаан доромжилж галзуурцгаахыг чинь би мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ хэн нэгэн шатаж энэ бүхний төлөө үрэгдэж дуусах ёстой тийм үү

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close