Урлаг

Агай хатаны шүлэгнээс…

Агай хатан бол Базарбарма вангийн охин, монгол үндэстний түүхэнд нэр нь мөнхөрсөн алдарт эмэгтэйчүүдийн нэг, авьяаслаг яруу найрагч байсан болой.

АЛТАН БЭЛЗЭГИЙН ДУУ

Эрднийн ордыг тэмцэн туслахаар жанжин од мэндэлжээ.

Эрдэнийн ордноо алтан мөчирт хас навч ургажээ.

Дорно, өрнө, өмнө, умрыг хурц гялбаа гийгүүлэн

Тунгалаг огторгуй, түгээмэл одод, сарны тойронд туяармуй.

Хас үсэгт алтан тамга хундаган чинээ их,

Хан, Тангийн эрхэм гүнж ураг барилдсан адил.

Аав минь Бижи мэт өнө мөнх наслатугай,

Аруухан баатар хэзээд чамд тулгуур болтугай.

 

ГУНИГ ХОРСЛЫН ШҮЛЭГ

Яньмэн газрын эчнээ алсад нутаг минь буй.

Явган үүлс нүүсээр Дяньхай нуурт иржүхүй.

Хөх тэнгэрийг саран гийгүүлэхэд зүрх шимширмүй,

Хөх тэнгэр царайгүй гурван жил болжээ.

Тунгалаг сарыг дагаж Цаншань уулнаа одсугай,

Тарисайг эрхэмлэсээр нэгэн насыг үдвэй.

Өрөвдөлтэй, гашуудалтай, Дуань ану минь,

Өрлөг хоёр Шизун, Шисю зол бусаар үхчүхүэй.

Бяцхан үүлс, нарийн долгис, хүмүн эс үзэгдмүй,

Билиг шидэт ёвруу цэцэг өнгө хувирчухуай.

Би гагцаар тэмээн дээр бодон сэтгэрүүн ахуд,

Баруун уул, нарсан шугуй, хуугих салхи хэвээр…

МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close