Олны танил

Нүцгэн зураг авдаг Бэлгүүнтэй эмэгтэйчүүдэд хэрхэн санал тавьдаг вэ?

Цахим ертөнцөд өрнөөд буй сенсааци бол “Бридж” Ганхуягийн охин Номундарийн талаархи мэдээлэл. Тэрээр өөрийгөө хүчиндүүлсэн хэмээсэн бөгөөд хар тамхи, хүчингийн хэрэгт холбоотой гэх хүмүүсийн нэрийг дурдаад авсан. Тэрхүү мэдээллээс үүдэн ижил нэртэй хэд хэдэн залуус хүчингийн хэрэгтэн хэмээн цоллуулаад авсан. Тэдний дунд нүцгэн зураг авдаг Бэлгүүнтэй хэмээх залуу багтсан бөгөөд тэрээр хүчингийн хэрэг хийгээгүй гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Эмэгтэй хүний гоо сайхан, бие галбирыг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд хүргэдэг тэрээр зургаа авахуулж буй эмэгтэйчүүдтэйгээ хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй хэмээн нэгэн нэвтрүүлгийн үеэр дурджээ. Тэрээр анх найз бүсгүйнхээ нүцгэн зургийг авснаар энэхүү санаагаа ажил болгож эхэлсэн бөгөөд “Эхлээд надад үзүүлэх зүйл байдаггүй байсан. Дөнгөж нүцгэн зураг авч эхэлж байгаа хүнд тэр бүр зурагаа авахуулах хүн олдохгүй. Ялангуяа нүцгэн зураг. Тийм зүйл ховор байсан. Моделиос гадна авах газар олдохгүй хэцүү байсан. Эхлээд гоё биетэй гэж боддог байсан хоёр охиноос асууж үзсэн. Эхнийх нь бол үгүй гэсэн, хоёрдахийг нь бол найрсаар байгаад л зөвшөөрүүлсэн. Миний хамгийн сайн зураг миний хамгийн эхний зураг байсан. Тэр зураг тэгээд шүүх цагдаа болоод л салсан. Тэр зургаас хойш хүмүүс мэддэг болоод 100 хувь дэмжиж байсан. Түүнээс хойш эрчимтэй зураг авч сэтгүүлд зураг өгдөг болсон. Мэдээж нүцгэн эмэгтэй хараад зүв зүгээр байна гэвэл хэцүү. Гэхдээ сүүлдээ дасчихсан. Энэ миний ажил” хэмээжээ.

 

factnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close