Олны танил

Г.Анархүү мисс Ю.Балжидмаатай үерхдэггүй

Загварынхан дундаа царайлаг, нуруулаг, чадварлаг нэгэн гэдгээрээ үнэлэгддэг мисс Ю.Балжидмааг үзэгчид “Mongolians next top model” тэмцээний шилдэг гэдгээр нь андахгүй. Түүнээс өмнө тэрээр “Опозит” хамтлагийн дуучин Гантулгатай үерхэж олон ч охидын атаархлыг төрүүлж, танигдсан гэхэд хилсдэхгүй.

Олны танил хүмүүсийн хайр сэтгэлийн асуудал нүдний өмнө илхэн байдаг болохоор тэднийг найз нөхөдтэй нь хардах нь бий. Үүний тод жишээ бол “Амжилтаа ахиулъя” ТББ-ын тэргүүн Г.Анархүү, Ю.Балжидмаа нарыг хайр сэтгэлийн холбоотой боллоо гэх мэдээлэл юм. Харин Г.Анархүү энэ талаар хэлэхдээ “Бид хоёр зөвхөн ажил хэргийн түншүүд, бас найзууд шүү дээ ” гэсэн юм.

 

Д.Аялгуу

Breakingnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close