Олны танилСпорт

Аса аварга үлэмж биет Боб Саппаас ахынхаа хариуг авах уу?

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа билээ. Тэрбээр он солигдох өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Японы “ABEMA” интернэт телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор ийнхүү бэлтгэлээ базааж байна.

Аса аварга өөрийн цахим хуудсандаа “Он солигдох мөчид та бүхэндээ Токио хотоос Асаг сумогоор ялвал
10 сая еэний шагналын сантай онц сонирхолтой реалити шоүг АСА станцаар шууд дамжуулахаар боллоо!
Эфирийн өндөр мэдрэмж,тод өнгө шууд лайв учир та бүхний он солигдох дурсамжит мөчийг инээд хөөр,аз жаргал сэтгэлийн кайвийг бэлэглэх болуу гэж бодож байна! Асагийн баг бэлтгэлээ сайн хийж хичээж бгаа шүү ккк” хэмээн бичжээ.

Аса аваргыг ялсан нь 10 сая иен авах болзолтой шоунд 10 хүн оролцох бөгөөд энгийн тамирчин биш 5 хүн эхлээд өрсөлдөх аж. Түүний дараа үлэмж биетэн Боб Сапп тэргүүтэй тамирчид гарч ирнэ. Боб Сапп өмнө нь Аса аваргын ах Долгорсүрэнгийн Сумъяабазартай өрсөлдөж ялж байсан түүхтэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close