Цаг үе

Хятадад насаараа хоригдох ял сонссон Л.Байгалмаа эх орондоо иржээ

2011 онд манай улс БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, 2014 онд Cи Зиньпин Монголд айлчлахдаа энэхүү хэлэлцээрийг соёрхон баталж, албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Түүнээс хойш Монгол Улсын гурван иргэнийг эх орондоо шилжүүлэн аваад байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 7-нд Бээжин хотод ял эдэлж байсан Л.Байгалмааг шилжүүлэн авсан байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 50 орчим хүн ял эдэлж байгаагийн 40 гаруй нь хар тамхитай холбогджээ.

2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгалмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонссон билээ. Гэвч Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийдвэр гаргасан. Энэ хэрэг тухайн үедээ маш их дуулиан болж, Монгол Улсын Засгийн газар ялтан солилцох гэрээгээр түүний хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн ч бүтээгүй билээ.

Малайзаас гурил, будаа зөөдөг ажилд орохоор явсан Л.Байгалмаа таван жилийн өмнө Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонссон байдаг. Тухайн үед түүнийг хар тамхины бүлэглэлд өөрөө ч мэдэхгүй орсон хэмээн мэдээлж байв.

Эх сурвалж: Etoim.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close