СпортЦаг үе

Боксын өсвөрийн тамирчид ОХУ-д осолджээ

Боксын спортоор хичээллэдэг Монголын өсвөрийн тамирчид ОХУ-д осолдсон байна. РИА “Новости” агентлагийн мэдээлснээр хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобус Улан-Үдээс Хиагт орох замд жижиг оврын автомашинтай мөргөлдсөн гэж тус бүс нутгийн онцгой байдлын албанаас мэдэгджээ. Тамирчдыг тээвэрлэж явсан автобусанд 15 хүн байснаас 12 нь Монгол хүүхэд байсан.

Зорчиж явсан дөрвөн хүүхэд хөнгөн гэмтэл авч, жижиг оврын автомашинд байсан зорчигч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Одоогийн байдлаар хүүхдүүд эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Буриадын Дотоод хэрпгийн яамны эх сурвалжийн мэдээлснээр осолдсон автобус болон автомашины жолооч гэмтэл авсан ч эмчлүүлэхээс татгалзсан.

Осолдсон хүүхдүүд ямар шугамаар, ямар тэмцээнд аль клубээс, ямар сургуульд харъяалагддаг зэрэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close