Олны танил

Алтны магнат эр Ц.Мянганбаяр нялх амрагаа өмөөрчээ

Жил бүр Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл-2017 ” наадам 29 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

Алтны магнат эр Ц.Мянганбаярын ивээлд багтсан л бол энэ жилийн топ болдог гэх ойлголт манайхан дунд байдаг нь нууц биш. Топоор шалгарсан 3 ч бүсгүйтэй ханилан суусан байдаг нь ийн дүгнэхэд хүргээ биз ээ.

Хамгийн сүүлд ханилсан нялх амраг нь топ модель болсонтой холбон тайлбарлах нь ч бий. Гэхдээ тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний эхнэрийн мандаж явсан үе нь байж болохгүй юу. Тэр чинь шүүгчийн шийдвэр шүү дээ” хэмээжээ.

Харин Алтан магнат эрийн хамгийн сүүлчийн амрагаар тодроод байсан О.Пүрэвдулам одоо хүртэл хамт байгаа нь эцсийн зогсоол нь энэ л байж гэж харах хүн цөөнгүй байгаа юм.

Д.Аялгуу

Эх сурвалж: Breakingnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close