Дэлхий дахинд

Солонгосын Youbit цахим валют арилжааны төв дампуурлаа зарлалаа

BBC: Цахим валют арилжааны Youbit найман сарын дотор хоёр дахь удаагаа хакеруудын халдлагад өртөж, дампуурлаа зарлалаа. Биткойн болон бусад төрлийн цахим валютын арилжааг зохицуулдаг байсан тус компани нийт хөрөнгийнхөө 17 хувийг алдсан гэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Youbit 4000 ширхэг биткойн алдаж байсан бөгөөд өнөөдрийн ханшаар 73 сая ам. доллартой тэнцэх юм. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн учраас БНСУ-ын Интернетийн аюулгүйн агентлаг хакерууд хэрхэн арилжааны системийн цөмд нэвтэрсэн болохыг мөрдөн шалгаж эхэлжээ.

Үүний өмнө тус агентлаг Youbit-ийн халдлагад Хойд Солонгос буруутай хэмээн үзэж байсан юм. Одоогийн байдлаар энэхүү халдлагын ард хэн байсан нь тодорхойгүй бөгөөд Youbit-ийн мэдээлснээр хэрэглэгчид нь оруулсан байсан цахим валютынхаа 75 хувийг буцааж авна гэжээ.

Д.Багахүү

Эх сурвалж: GoGo.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close