Олны танил

“Хүчиндэгч” нэр зүүсэн таван залуу нэр төрөө сэргээлгэнэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цэнхэр үст Э.Цэрэндолгор таван залууг хүчиндэгч хэмээн олон нийтийн сүлжээнд зарлаж нэр хүндийг нь унагаж гүтгэсэн билээ. Хууль хүчний байгууллагаас тэднийг хар тамхи хэрэглэж, хүчингийн хэрэг үйлдсэн эсэхийг нь шалгаж тогтоогоогүй байхад ийнхүү нийгэм даяар хүчиндэгч нар хэмээн зарлахад нийгэм болон уншигчид тэднийг хүчиндэгч залуучууд хэмээн ойлгож хүлээж аваад байна.

Учир нь олон нийтийн сүлжээнд Г.Номуундарь охины хийсэн бичлэг шуугиан тариад байгаа. Тэрбээр баячуудын хүүхдүүдийг хар тамхи хэрэглэж хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн нэр устай нь зарласан. Тэгвэл энэ асуудлыг нь Э.Цэрэндолгор өлгөж аваад олон нийтэд нэр хүндийг нь хайр найргүй тарааж, гүтгэн доромжилсон. Тэгвэл энэ гүтгэлэг доромжлолын эсрэг нэр нь дурдагдсан залуус хуулийн байгууллагад гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэхээр болжээ.

Тэр залуусын хэлж буйгаар “Прокурорын байгууллага бид нараас тайлбар авсан. Мөн хар тамхины шинжилгээ хийсэн. Биднээс ямар нэгэн зүйл илрээгүй. Тиймээс энэ хэргийн талаарх мэдээллийг зориудаар худал тараасан учир Э.Цэрэндолгороор нэр төрөө сэргээлгэнэ” гэж ярьжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close