Дуу хөгжимУрлаг

“Rolling Stone” сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг дуунуудыг нэрлэжээ

МОСКВА. /РИА Новости/. “Rolling Stone” сэтгүүл 2017 онд гарсан хамгийн шилдэг дуунуудын жагсаалтыг гаргасан байна. Хамгийн шилдэг 50 дууны жагсаалтыг Англи-Ирландын “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлсын “Sign of the Times” дуу тэргүүлсэн бол 2 дугаар байрт Шинэ Зеландын дуучин Лордын “Homemade Dynamite” хэмээх дуу орсон байна. Харин 3 дугаар байрт Америкийн дуучин Кендрик Ламарын “Humble” хэмээх дуу оржээ.

YouTube хуудаст үзэгчдийн тоогоороо дээд амжилт тогтоогоод байгаа Дэдди Янки, Луис Фонси нарын Жастин Бибертай хамтран дуулсан “Despacito” дууны шинэ хувилбар энэ жагсаалтад 7 дугаар байрт орсон байна.

Жагсаалтын эхний аравт Америкийн дуучин Карди Бигийн “Bodak Yellow”, Америкийн “U2” хамтлагийн “Lights of Home”, “Migos” хамтлагийн Лил Узи Верттай хамтран дуулсан “Bad and Boujee”, Лана Дель Рей, Уикенд нарын хамтарсан “Lust for Life” зэрэг дуу багтсан байна.

Э. Аянзаяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close