Нийгэм

Баярлах “донтой” монголчууд

Өглөө орой, өдөр шөнийг ялгалгүй Монголчууд цэнгэн, баярлаж байна. Гудамжны, хорооны, хоршооны, ангийн, багийн, байгууллагын, сумын, сургуулийн, аймгийн, арван жилийн гээд шинэ жилүүдийн уртаас урт дараалал бүхий 12 дугаар сар шувтрах шатандаа орлоо.Төрийн өндөрлөгүүдээс эхлээд түмэн олон найман настай балчрууд шиг баярлан цэнгэсээр… Хавтгайрсан их баярын хаагуур нь ч тойрох аргагүй хуучин оноо үдэж буй дүр зураг. Хаа сайгүй баярын хүлээн авалт, шилдгүүдийн шагнал гардах мөч… Монгол айл бүр нэг болон түүнээс дээш шилдэг, манлайлагчийн шагналыг гардаж байна.  Салбарын тэргүүн, шилдгүүд тодорсоор байна. Яг энэ үзүүлэлтээрээ бол монголчууд бид азидаа дээгүүрт бичигдэхээр хөдөлмөрч иргэдтэй, хөгжингүй улс шиг төрхтэй харагдахаар байна.

Сүүлийн жилүүдэд шинэ жилийн арга хэмжээнүүд улам л хүрээгээ тэлж, хавтгайрсан маягтай болж байгаад дүгнэлт хийх цаг болжээ.  Тамирдсан эдийн засагтай монголчуудыг энэ баяр улам туйлдуулж байна гээд хэлчихэд буруудахгүй. Гадны орнуудад энэ баярыг гэр бүлийн хүрээнд тоймтой хэдэн өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Гэвч манайхан уламжлалт баярын нэг болох цагаан сараас илүү нүсэр, хавтгайруулсан байдлаар тэмдэглэсээр олон оныг үдэж байна. Уг нь хэдэн жилийн өмнө Засгийн газраас шинэ жилийн цэнгүүнийг хэт нүсэр байдлаар тэмдэглэх, хавтгайрсан шинжтэй зохион байгуулагддаг шилдгүүд шалгаруулах ёслолын арга хэмжээний шагнал урамшууллыг үр ашигтай хэлбэрт шилжүүлэх  уриалга гаргаж байв. Гэвч дэмжлэг авалгүй өнөөдрийг хүрээд байна.

П.ГОО
Оллоо.мн

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close