Нийгэм

Хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн дунд “Эх түүхийн олимпиад” зохион байгуулжээ

Гадаад харилцааны яам, Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо хамтран хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд энэ сарын 9-нд “Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгууллаа.

Олимпиадад дэлхийн 29 улсаас 132 монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж, 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд О.Мөнхөө (Франц), Б.Гийгүүлэн (Бельги), Л.Анударь (АНУ) нар шалгарчээ.

Олимдиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичгээр шагнахаас гадна тэргүүн байр эзэлсэн нэг хүүхдийг харгалзах хүний хамт Монгол Улсынхаа байгалийн үзэсгэлэнт газарт амрах эрхээр шагнах юм байна.

Б.Орхон
Эх сурвалж: Olloo.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close