Олны танил

Фэйсбүүкээс тодрон гарсан ОНЫ ОНЦЛОХ 5 хүн

2017 онд нийгмийн сүлжээг мэдрэмжтэй ашиглаж олны анхаарлын төвд орж чадсан ОНЫ ОНЦЛОХ 5 хүнийг нэрлэж байна. Тэдний зорьсон зорилго өөр өөр байсан боловч бүгд нийгмийг донсолгож, массын ярианы сэдэв болж чадсан билээ.

 

1.Мэдээж энэ жагсаалтын тэргүүн байранд Осоржамаа орно. Фээсбүүкээр лайв хийж гарч ирсэн Осоржамаа олон нийтийн сүлжээг утгаар нь байлдан дагуулсан. Түүнийг мэдэхгүй хүн Монголд бараг байхгүй биз ээ. Томоохон сайт, сонинууд хүртэл өлгөн бичиж, Сити дээд сургууль 4 жил үнэгүй сурах эрхээр шагнаж нийгэм даяараа энхрийлсний эцэт Осоржамаагаа охин болгож энэ сенсаци намжсан.

осоржамаа зурган илэрцүүд

 

2. Аман хүзүүнд Ч.Саранзаяа гэх бүсгүй зүй ёсоор бичигдэнэ. УИХ-ын гишүүн “Бандааш” Гантулга дүүг нь хүчирхийлсэн хэмээн лайв хийж гарч ирсэн түүхтэй. Гэвч ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцсэн нь үнэмшил тун бага байсан төдийгүй сонгуулийн пиартай холилдон замаа алдсан. Гэвч Сараа бүсгүй хэсэгтээ л хоёр нэр дэвшигчийг давж гарч, ярианы сэдэв болон нийгмийг шуугиулсан билээ. Түүгээр ч зогсохгүй нэг нөхрийг насан туршдаа зүүж явах завхай хочтой болгож дөнгөсөн.

саранзаяа зурган илэрцүүд

Энэ үйл явдал өдгөөгөөс хэдхэн хоногийн өмнө өрнөсөн. Өөрийгөө сайд асны охин гэх нэг бүсгүй лайв хийж Монголын хамаг л тэргүүн баячуудын хүүхдүүдийн хар тамхи хүчингийн хэргийг ярьж олны анхаарлыг өөртөө татсан. Тэрээр УИХ-ын гишүүн Уул уурхай сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь болж таарсан. Түүний лайв хээрийн түймэр шиг л хурдтай газар авч нийгмийг донслогоод буй. Лайвын мөрөөр хууль хяналтын байгууллага ч хөдөлсөн. Үнэн худал нь эцэслэн тогтоогдоогүй байна. Гэвч охин зарим зүйлийг худлаа ярьсан нь ил болоод байгаа билээ. Аав нь ярилцлага өгөхдөө бас бус зүйлийг залруулсан байсан юм.

Осоржамаатай ойролцоо гарч ирж олонд танигдсан нэгэн бол Торрент. Гадаадад олон жил амьдарсан ба эх орондоо ирэн очин байдаг гэх бүсгүй лайвыг бол ёстой гандан буурахгүй хийнэ. Тэрээр хамгийн сүүлд хийсэн лайвдаа Баянхошуу, 5,6,4,3,2,1 буудал гэх мэт сураггүй газар амьдардаг хүмүүс миний лайвыг битгий үзээрэй хэмээн Баянхошууныханд ад үзэгдээд буй. Түүнийг олон нийт тэнэг, мангараар нь дуудах энүүхэнд. Гэсэн хэдий ч Торентт лайваа хийсээр хүмүүс үзсээр л.

 

Энэ жил цахим ертөнцөд лайв хийж үзэл бодлоо айхтар илэрхийлдэг нэгэн залуу сүрхий товоож гарч ирсэн нь бүжигчин төөгөө гэх залуу байв. Чимээгүй амьдрахын хор хөнөөлийг үргэлж сургаж, залуусыг чанга дуугарч нийгмийн эдээ бээрийг шахахыг лайв бүрээрээ сануулдаг тэрээр задгай яриа, шүүмжлэлтэй хандлагаасаа болж нэлээд хэдэн уран бүтээлчдэд ад үзэгдээд авсан.

 

 

 

 

А.Уян 

Эх сурвалж:Factnews.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close