Олны танил

Нисэх онгоцны ослоор амиа алдах шахсан хийлч Дээгийгийн зураг Араб сонинд заларчээ

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгч хийлч Дээгий өнгөрсөн 10 дугаар сард аялалаар явж байхдаа онгоцны осолд өртөх шахжээ.

Тухайлбал Индонез улсын Бали арлыг зорьсон онгоц ослын буулт хийж азаар эсэн мэнд газардсан байна.

Тэрбээр “Бали орох нислэг амьдралдаа анх удаа шоконд орлоо. Ойролцоогоор нисээд нэг цаг орчим болсны дараагаар “Air Asia” онгоцны үйлчлэгч нь аймшигтай хашхираад бүгдийг нь бүр бүх хүмүүсийг гүн шоконд оруулаад өөрөө сандраад үхэнгээ алдав. Бүх хүмүүс доошоо доошоо гээд, За ингээд террористууд нь ороод ирж байгаа юм байна гэж бодлоо. Тун удалгүй хүчил төрөгчийн маск орж ирээд юу юугүй бүгд зүүгээд агаарын дутагдалд орж эхэллээ. Зүгээр л айсан, залбирсан. Тэгээд ослын буулт хийгээд бүх хүмүүс уйлалдаад тэврэлдээд кино болов. Яах ч ёстой юм бүү мэд энэ үед. Ямар ч байсан амьдралд харамсахгүй л амьдрах ёстой юм байна гэдгээ ахин дахин ойлголоо. Сэтгэл, итгэл, залбирал урам хайраа илгээсэн бүх найзууддаа баярлалаа. Та нартаа одоо сайн хандаж байна аа” хэмээсэн байх бөгөөд түүний ослын буулт хийж байх үеэр авсан зураг Австрали болон Арабын Эмиратын сонины нүүр хуудаснаа заларчээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close